Ерөнхий сайд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд гарын бэлгээ илгээлээ

2017 оны 05-р сарын 30 өдөр, 19 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
822632a63483038012dd4422c559c8e7

Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гэр бүлийн зүгээс Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй 111 хүүхдэд гарын бэлэг илгээжээ. Баярынх нь бэлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бямбасүрэн гардууллаа.

Тэрээр хүүхдүүдийн асран хамгаалагчдад хандан “Бага насны хүүхдүүд түлэгдэх, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол маш их гарсаар байна. Та бүхэн үр хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлээрэй” гэж захилаа.

Хүүхдүүд голдуу ахуйн хүрээнд байгаа ус буцалгагч, халуун тогоо, үсний хайч, залгуур, бүрэн бус цахилгаан хэрэгсэлтэй харьцсан, шинэ жилийн гацуур модны гэрлийг амандаа зажилснаас болж түлэгдэх тохиолдол их байгааг эмч нар хэлж байлаа.

Өмнө нь Ерөнхий сайд шинэ оны босгон дээр мэндэлсэн 121 хүүхдэд гарын бэлгээ өгч байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх