Оросууд дэлхийн агаарын нислэгт өрсөлдөх МС21 онгоцоо туршив

2017 оны 05-р сарын 30 өдөр, 15 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ongots
Оросын нисэх хүчин дэлхийг шуугиуллаа. Өнгөрсөн ням гаригт дундын зайн зорчигч тээврийн MC-21 нисэх онгоцоо анх удаа нисгэж туршив. Уг онгоцыг оросууд өнөө цагт дэлхийн агаарын нислэгт ноёлж буй Airbus A320, Boeing 737 онгоцуудтай өрсөлдөх зорилгоор бүтээсэн бөгөөд 2019 оноос нислэгт ашиглахаар төлөвлөж байгаа аж.
Энэ туршилтын өмнөхөн хятадууд “Комак С919” загварын онгоцныхоо анхны нислэгийг хийсэн юм. Иргэний агаарын тээврийн онгоц үйлдвэрлэлийн салбарт ОХУ, Хятад улс Америк, Европоос хоцорч яваадаа дүгнэлт хийж байгаа бололтой. Оросуудын хувьд МС-21 онгоц агаарын тээврийн салбарыг сэргээхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.
Онгоцыг бүтээсэн “Иркут” компани нь Иркутск хотод байрладаг, анхны нислэгийг мөн энд хийсэн байна. Туршигчид анхны нислэгийн талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд утсаар илтгэжээ. MC-21 хөлөг нь 211 зорчигч тээвэрлэх багтаамжтай, 6000 км хүртэл зам туулах чадвартай юм. Одоогоор “Иркут” компани Аэрофлот, UTair, Киргизийн авиа компаниудаас 185 захиалга авчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх