СБД-ийн НАМЭХ-ноос зохион байгуулсан “Саран ээж” 1000 ээжийн хүндэтгэлийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. СБД-ийн НАМЭХ-ны дарга М.Алимаа нээж үг хэлснээр үйл ажиллагаа албан ёсоор эхлэв. Үйл ажиллагаанд урилгаар УИХ-ын гишүүн, СБД-ийн МАН-ын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн, Нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэг, НИТХ-ын төлөөлөгч, СБД-ийн МАН-ын хорооны дэд дарга О.Мөнгөншагай, СБД-ийн МАН-ын хорооны тэргүүлэгч Ч.Батсүх нар хүрэлцэн ирж ээж нартаа хүндэтгэл үзүүллээ.
Өргөмжлөлт Саран ээжээр 21 ээжийг тодруулж, Саран ээж мөнгөн медаль, гарын бэлгээр урамшуулан ээжүүдээ алдаршууллаа. Мөн СБД-ийн 20 хорооны салбар зөвлөлийн дарга нартаа талархал гардуулж, гарын бэлгээр урамшуулав.
Гал голомт үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Д.Мөнхөө “Нийгэм, гэр бүл дэх эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо хөгжлийн суурь болох нь” сэдвээр санал бодлоо солилцов.
Улаанбаатар чуулгын авъяаслаг уран бүтээлчид эрхэм “Саран ээж”-үүдэд маань урлагийн тоглолтоо үзүүлж, сонор мэлмийг нь мялаалаа.
Үйл ажиллагааны үеэр СБД-ийн 20 хорооны хөдөлмөрч эмэгтэйчүүдийн гар урлалын бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаснаар, тэдний бүтээлийг олон нийтэд таниулав.
Ийнхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ачлалт ээжүүд өндөр сэтгэгдэлтэйгээр үйл ажиллагааг өндөрлүүллээ.