Тоногдож гундсан хөрөнгөө өөд нь татаач,С.Батболд дарга аа

2017 оны 05-р сарын 29 өдөр, 17 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
01 - Copy

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт яг СУИС-ийн 2 дугаар байрны урд талд баригдсанаасаа хойш ашиглагдаагүй ганц дан байшин жилээс жилд навсайгаад л байх юм. Түүний хажууд байгаа ижилхэн байшинд 10 дугаар хорооны өрхийн “Энэр-Ази” нэртэй эмнэлэг хэдэн жил ажиллаж байгаад өөр тийш нүүсэн. Арван хэдэн жилийн өмнө усны дусал шиг ижил хоёр байшин баригдахад нэгэнд нь өрхийн эмнэлэг,нөгөөд нь 10 дугаар хорооны Засаг даргын Тамгын газар орно гэж ярьж байсан. Гэтэл төрийн байгууллагад тэр байшин таалагдаагүй юм гэсэн. Цууралттай гэж байсан байх. Өчнөөн жил болоход тэр байшингийн өнгө зүс навсайж дордсоор одоо бүр амбаар шиг юм болжээ. Орон гэргүй тэнэмэл хүмүүс орогноод хаалга, цонх,доторх сантехник цахилгааны хэрэгслийг хулгайлж аваад явсан юм гэсэн. Одоо цонхнуудыг фанераар тагласан,хаалганд цоож зүүснийг бодвол эзэн байгаа ч юм шиг. Хүмүүсээс асуувал,нийслэлийн Өмчийн газарт бүртгэлтэй тэндэхийн хөрөнгө гэх. Тэгээд яагаад хөрөнгөө тонуулчихсан,гандаж гундаад байж байдаг юм бол гэхээр мэдэх хүн байхгүй аж. Харин Өрхийн эмнэлэг байсан байшин хоёр жил гаруй хугацаанд эзэнгүй байгаа ч шил цонх, хаалга үүд нь бүтэн байхыг бодвол харж ханддаг хүнтэй бололтой. Энэ хоёр байшин хотын өмч юм бол дарга нар нь яагаад тоодоггүй юм бол. Төрийн эзэмшлийн байшин савыг дуудлагаар худалдаж байна гээд байдаг юм билээ. Дуудаад эзэнтэй болговол сайнсан. Ядахдаа л нохой муур тэнэмэл хүмүүс орогноод ойролцоохь байрныханд лай болохгүй дээ. Хэрэгтэй юм бол эзэн нь аваад,хэрэггүй юм бол орон гэргүй хүмүүст буян бодоод өгчихмөөр юм.

02 - Copy

03 - Copy

04 - Copy

Н.Намуун

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх