Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын Нацү башё Осака хотноо өндөрлөж Ёкозүна Хакүхо М. Даваажаргал 38 дахь түрүүгээ хүртлээ. Төв нутгийн хүү М.Даваажаргал маань элэг нэгт монголчуудаа дахин баярлууллаа, аваргадаа баяр хүргэе. Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга сүүлийн өдөр 1036 дахь даваагаа авч мэргэжлийн сүмо бөхийн болон өөрийнхөө хувийн рекордыг ахиулан түрүүлэв.
Башёгийн сүүлийн өдөр Ёкозүна Харүмафүжиг ёрикири мэхээр давж 15 дахь даваагаа авлаа. Түүний хувьд Нацү башёд найм дахь удаагаа түрүүлж байгаа юм байна 38 дахь түрүүгээ авч дээд амжилтаа дахин нэгээр нэмлээ. Хоёр аварга хүчээ шавхаж, сайхан барилдав. Нацу башёгийн сүүлчийн өдрийн сүүлчийн барилдаанд ёкозүна Хакухо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж нар барилдаж, Хакухо давснаар нэг ч унаагүйгээр түрүүллээ. Хакухо 38 дахь удаагаа ийнхүү Японы Эзэн хааны цомыг хүртэж, дээд амжилтаа ахиулсан нь энэ юм.