“Японы хөрөнгийн бирж групп” болон “Номура судалгааны хүрээлэн”-гийн төлөөлөгчидтэй санал солилцлоо

2017 оны 05-р сарын 29 өдөр, 11 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
18700466_10211469482751061_7383169101302560204_o

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөл  2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгийн бирж групп” болон “Номура судалгааны хүрээлэн”-ийн хамтарсан багийн төлөөлөгчидтэй уулзаж, хөрөнгийн бирж болон төрийн өмчит компаниудын хувьчлалын талаар санал солилцлоо.

Сангийн яам Европын Сэргээн Босголт Хөгжлийн банктай хамтран “Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн стратеги боловсруулах” техник туслалцааны төсөл хэрэгжүүлэх гэрээг байгуулан ажиллаж байна. Төслийн зөвлөх байгууллагаар “Японы хөрөнгийн бирж групп” болон “Номура Судалгааны хүрээлэн”-ийн хамтарсан баг шалгарч, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж байгаа аж.

Энэ хүрээнд хамтарсан багийнхан Сангийн яам, Монгол банк, Худалдаа Хөгжлийн банк, Хаан банк, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар зэрэг олон газрын төлөөлөлтэй уулзаж, өнөөгийн Монгол Улс дахь хөрөнгийн биржийн зах зээл болон, хувьчлалын талаар санал бодлоо солилцжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх