Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн чуулганд оролцож буй билээ. Мексикийн Нэгдсэн Улсын Канкун хотноо зохион байгуулагдаж буй тус чуулганд 189 орны төрийн болон засгийн газрын тэргүүн, сайд, парламентын гишүүд, НҮБ-ын дээд түвшний удирдлага, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, залуучуудын байгууллагын 7000 гаруй төлөөлөгч оролцож байна.
Дэлхийн улс орнууд Гамшгийн асуудлаар нэгдсэн байдлаар зөвлөлдөхөөр цугласан энэхүү чуулганы үеэр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг НҮБ-ын “Манлайлагч-Төрийн түшээ”-гээр өргөмжиллөө. Уг өргөмжлөлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай төлөөлөгч Роберт Глассер гардуулжээ.
Шадар сайд У.Хүрэлсүх Гамшгийн эрсдлийг бууруулах НҮБ-ын “Манлайлагч төрийн түшээ”-гээр өргөмжлөгдсөнөөр Монгол Улс нь Азийн бүс нутгийн болон олон улсын хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого тодорхойлоход манлайлах үүрэгтэйгээр оролцох болсоны илэрхийлэл хэмээн НҮБ-ын удирдлага онцлон тэмдэглэлээ.
Энэхүү хүндэт өргөмжлөлийгМонгол Улсын Шадар сайдад гардуулах ёслолын үеэр Роберт Глассер хэлэхдээ:“Ноён У.Хүрэлсүх нь өөрийн эх орондоо онцгой байдлын албыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах салбарыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж ирсэнийг НҮБ-ын зүгээс өндрөөр үнэлж, Гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын Манлайлагч төрийн түшээгээр өргөмжилж байна.
2018 онд Улаанбаатар хотод болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын даргын хувьд Шадар сайд У.Хүрэлсүх үндэсний хэмжээнд хуримтлуулсан арвин туршлагаа Азийн бүсийн болон олон улсын түвшинд хуваалцах, НҮБ-аас гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд дэлхийн бусад улс орны шийдвэр гаргах түвшний хүмүүстэй нягт хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна” хэмээн онцолсон байна.
Өргөмжлөл гардуулах ёслолын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Намайг гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын Манлайлагч төрийн түшээгээр өргөмжилж байгааг гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна. Энэхүү өргөмжлөл нь гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын байгууллагаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг НҮБ-аас өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож байна. Мөн манай онцгой байдлын албаны олон мянган аврагч, албан хаагчдын эр зориг, хичээл зүтгэл, хүч хөдөлмөрийг өндрөөр үнэлсэн шагнал юм” гэв.
Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн чуулган нь улс орон, байгууллага, салбаруудын хооронд харилцан уялдааг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад гарсан тэргүүн туршлага, мэдлэг, мэдээллийг солилцох зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг олон улсын чуулга уулзалт юм.
Arai chdee turiin ordong gutamand baigaa met hun zodson neg ugeer helehed eruugiin elemented . Estoi nudee oloogui sharnal bna .
..
нүдээ олсон шагнал