Ордосын Олон улсын экспод “Нүүдэлчин-70” төслийнхөн оролцоно

2017 оны 05-р сарын 26 өдөр, 18 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
18618574_519634761540330_494607337_o-696x492
Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс “Нүүдэлчин70” цуврал экспо зохион байгуулж байна. Ордос хотоос эхлэх уг төсөлд үндэсний брэндийг хамгийн чанарлаг түвшинд үйлдвэрлэдэг компаниуд оролцож, эх орны бүтээгдэхүүнээ сурталчлахаа албан ёсоор мэдэгдэж эхэллээ. Мөн аялал жуулчлал, боловсролын салбарын бизнес эрхлэгчид салбарын үйл ажиллагаагаа таниулан, шууд борлуулалт хийх юм. Уран дархчууд, авьяаслаг зураачдын бүтээлүүд, үндэсний өвөрмөц содон загварын хувцаснууд мэдээж арга хэмжээг өнгөлнө.
Ачаа тээвэрлэлт, зочид буудал болон бусад зардлыг цогцоор шийдсэн нь үзэсгэлэнгийн гол онцлог. БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ордос хотоос эхлэх энэхүү төсөлд оролцогчид бүтээгдэхүүн танилцуулга, борлуулалт, бизнес контакт, аялал гэсэн ангиллаар оролцох юм байна.
Сонирхуулахад Ордос нь Дундад улсад их хөрөнгө оруулсан 100 хотын нэг. Азийн хамгийн өндөр усан оргилуурын дэргэдэхь монгол шатрын талбай хэмээх эл хотын чимэг болсон гоёмсог байгууламжид “Нүүдэлчин70” экспоны үйл ажиллагаа өрнөнө. Ордос хотноо Олон улсын хамтарсан үзэсгэлэнд ийнхүү монголчууд анх удаа оролцох нь. Аяллын улирал учраас орон нутаг, гадаадын жуулчид эл усан оргилуурыг харахаар зорин ирдэг аж. Өвөрмонголын 70 жилийн ойн баярын арга хэмжээнүүд Ордос хотноо мөн зургадугаар сарын сүүлээс үргэлжилнэ.
“Нүүдэлчин70” цаашид Авга хошуу, Зүүн үзэмчин, Дөрвөд хошуу, Баруун үзэмчин, Шилийн хот гэсэн чиглэлээр үргэлжлэх юм. 2017.06.29-нд эхлэх Зүүн үзэмчин хошуунд зохион байгуулагдах экспоны бүртгэл мөн явагдаж эхэллээ.
Эрхэм бизнес эрхлэгч та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 8085-7050 утастай мэргэжилтнээс авч, бүртгүүлнэ үү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх