Цагдаагийн хотхоны зарим байрны оршин суугчид 3-4 жил хэрэглээний халуун усгүй амьдарсаар байна

2017 оны 05-р сарын 26 өдөр, 17 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
18716599_10212468297283054_590511305_n

Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах Цагдаагийн хотхоны зарим байр халуун усгүй байгаад иргэд оршин суугчид бухимдалтай байгаагаа илэрхийлж байна. Тэрээр оршин суугчид 3-4 жилийн турш халуун усгүй амьдарч байгаа төдийгүй  гэр хороололд амьдарч байгаа мэт усаа халаан хэрэглэсээр өдийг хүрээд байна. Харж байгаачлан энэ байр бол Академийн 16 дугаар байр юм.

18716582_10212468297323055_691166352_n

2013 онд ашиглалтанд орсноосоо хойш хэрэглээний ямар ч халуун усгүй өнөөдрийг хүрчээ. 21 дүгээр зуунд орон сууцанд амьдарч байгаа мөртлөө гэр хороололд амьдарч байгаа аятай халуун усгүй өдийг хүрч байгаа нь оршин суугчдын бухимдлыг төрүүлсээр нэлээдгүй хугацааг ардаа орхисон аж. Цөхрөнгөө барсан оршин суугчид халуун усгүй учраас бойлуураар усаа халаадаг ч цахилгааны төлбөр асар өндөр гардаг тухай учирлаж байна.

18716543_10212468297443058_833892539_n

Түүнчлэн 16 дугаар байрны оршин суугчидтай яг адилхан бэрхшээлтэй бас нэгэн байр бол өнгөрсөн хоёрдугаар сард ашиглалтанд орсон 72 айлын орон сууц болох 12 дугаар байр юм. Мөн л ямар ч халуун усгүй цахилгаанаар усаа халааж өдөр хоногийг өнгөрөөж байна. Хэдийгээр цалин багатай ч тушаалаар ажилладаг цагдаагийн алба хаагчид орон байртай болсон нь сайхан хэрэг ч “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдэг шиг хүн амьдрахад тухтай байж чадахгүй байгааг оршин суугчид ам уралдан хэлж байна. Сар болгон өндөр хүү төлж банкны зээл авсан алба хаагчдыг дорд үзэж иймэрхүү байдлаар харьцаж байгаа нь байж боломгүй хэрэг юм.

Орон сууцанд амьдарч байгаа иргэд ямар ч байсан халуун хүйтэн устай дулаанхан тохилог байх нь нэн тэргүүнд тавигдах зүйлийн нэг. Гэтэл харин ч эсэргээрээ хүний гэр орондоо тохитой тухтай байх эрхийг нь хязгаарлаж байгаагаас өөрцгүй байгаа нь илхэнээ харагдаж байна. Уг нь бол эдгээр байнууд тавдугаар цахилгаан станцын хажууд байрлалтай байгааг харахад энэ мэтийн халуун усны асуудлыг шийдэхэд тийм ч бэрхшээлтэй биш санагдах юм. Тиймээс холбогдох албаныхан энэхүү асуудалд анхаарал хандуулан тодорхой арга хэмжээ авахыг хүсч байна. Манай сайт тус хэргийн талаар үргэлжлүүлэн хүргэх болно. Цагдаагийн алба хаагчдыг эх орны энхийн манаанд зогсож хэзээд бэлэн байлгадаг мөртлөө ард нь байгаа халамжит хань, хонгор бяцхан үр хүүхдийг нь тохитой тухтай байлгах тал дээр яагаад анхаарч болохгүй гэж.

Үргэлжлэл бий…

Ч.БЯМБАА

Эх сурвалж: www. control.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (202.4.248..***)
    2017/05/26 18:00

    Ямар компани халуун усгүй байр барьдаг байнаа.

    (0) (0)