Шалгалтын материал задруулсан багшийг ажлаас нь халжээ

2017 оны 05-р сарын 26 өдөр, 15 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
49

ЕБС-ийн арванхоёрдугаар ангийн төгсөгчдийн математикийн хичээлийн шалгалтын материалыг хугацаанаас нь өмнө задруулж, олон нийтийн сүлжээнд тавьсан хэрэг гарсан. Тодруулбал, шалгалтын материалыг Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер П.Өлзийхишиг задруулсан билээ. Тэгвэл мэргэжлийн ноцтой алдаа гаргасан сургалтын менежер П.Өлзийхишигийг ажлаас нь чөлөөлөх тушаалыг тус сургуулийн захирал гаргажээ. 12 дугаар анги төгсөгчид энэ сарын 25-нд буюу өчигдөр математикийн хичээлийн улсын шалгалтаа өгсөн билээ. Дээрх хэрэг гарсантай холбогдуулан өчигдөр явагдсан математикийн шалгалтыг хүчингүйд тооцож 2017 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагаас дахин авахаар болоод байгаа юм.

tushaal49

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. bichig tulubluj suraa
     (49.0.214.2.***)
    2017/05/28 08:52

    alban bichig tulublud surchmaar ymdaa

    (0) (0)