Хамарт эм дусаах

2019 оны 06-р сарын 08 өдөр, 16 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hamar1
  • Хамрын нус гоожих, хамар дотор шархлах, битүүрэх зэрэгт эм дусааж хэрэглэнэ.
  • Хамарт эм дусаахдаа толгойг эм дусаах тал руу нь гэлжийлгэж 5-7 дусал дусаангуутаа хамрыг чимхээд толгойг нь бага зэрэг бөхийлгөнө. Хэсэг хугацаа ( 1-ээс 2 минут ) өнгөрсний дараа хамрын нөгөө талын хөндийд дээрхийн адил дусаана.
  • Хамарт эм зөв дусаасны шалгуур нь эм хоолой руу орохгүй, гадагшаа гоожихгүй байх явдал бөгөөд хамар онгойх нь уг үйлдлийн үр дүн юм.

Анхаарах зүйл:

  • Хамарт эм дусаахын өмнө уг дусаах эмийн шошго, эмчийн заалтыг унших хэрэгтэй. Андуурч хүчил, шүлт, цуу дусааж болох учир хаяг шошгогүй эмийг хэрэглэж болохгүй.

“ЭМЖЖ” эмнэлгийн амбулаторийн сувилагч П.Номин-Эрдэнэ                       

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх