Дугуйтай яваа бол сүлжиж давхих, өрсөж хурдлахыг март

2017 оны 05-р сарын 25 өдөр, 18 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
dugui

Унадаг дугуйг хөгшин залуу хүүхэд бүгд сонирхох нь нэмэгдсэн. Хамгийн гол нь,аюулгүй зорчихыг эрхэмлэх чухал. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осолд холбогдож амь нас нь хохирсон дөрвөн хэрэг цагдаагийн мэдээлэлд бүртгэгджээ.

Мөн тээврийн ослын улмаас 28 хүүхэд хүнд хүндэвтэр байдлаар гэмтсэний хоёр нь унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож байх үедээ гэмтсэнийг Замын цагдаагийн газраас мэдэгдэж байна. Энэ хэдэн тоо юу өгүүлж байна вэ гэвэл машин техник ихэссэн,замын хөдөлгөөн нягтралтай болсон өнөө цагт хүн бүр сонор сэрэмжтэй,анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Замын цагдаагийн газраас иргэд, жолооч нарт хандан сэрэмжлүүлэг гаргажээ. Эцэг эхчүүд 14 нас хүрээгүй хүүхдийг унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцож яваа бол та ямагт анхаарал болгоомжтой байж, жолоочид харагдахуйц тод эсвэл цацруулагчтай хувцас өмсөх хэрэгтэй. Мөн хамгаалалтын малгай бусад хамгаалах хэрэгслийг бүрэн өмсөж хөдөлгөөнд оролцохыг мартаж болохгүй. Хэрэв дугуй унаад замын хөдөлгөөн оролцож яваа бол жолооч нарт ойлгогдохуйц анхааруулах, эргэх дохио өгч сурах ёстой. Дугуйтай залуус машинуудын дундуур сүлжин давхиж,яарч сандран өрсөж хурдлахаа болихыг замын цагдаа нар анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх