“Энигма” компанийн захирал Л.Мөнхбат хар тамхины хэргээр Бээжинд саатуулагджээ

2017 оны 05-р сарын 25 өдөр, 18 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
592692609f3fe2.01767438

Олон нийтийн аялах, амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд нь зориулж Богдхан уулын байгалийн цогцолбор газарт автозогсоол, дугуйн зогсоол, нийтийн бие засах газар, хогийн цэг зэргийг бий болгох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Улмаар БОАЖЯ болон бусад холбогдох байгууллагууд хамтран уг ажлыг хийж эхлэх гэсэн боловч тус байршилд газар эзэмшдэг “Энигма” компани газраа чөлөөлж өгөхгүй хэмээн эсэргүүцэл үзүүлсээр байгаа юм.

“Энигма” компанийн хувьд Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт 41 га талбай эзэмшдэг. Харин үүнээс 3 га-г нь чөлөөлж, дэд бүтэц бий болгох хүсэлт тавьсан. Гэвч олон нийтийн эрх ашгийг үл хүндэтгэхийн сацуу өөрийн охин компани болох МҮИС-ийн оюутнуудыг ашиглан жагсаал хүртэл зохион байгуулсаар байгаа юм.

Тус компанийн зүгээс автозогсоол зэргийг барих талбайд сургууль барина гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэвч бодит байдал дээр тусгай хамгаалалттай тус газарт сургууль бус бар, цэнгээний газар, гэр буудал зэрэг л үйл ажиллагаа явуулдаг юм.

Мөн уг асуудалтай холбогдуулан “Энигма” гэх компанийн захирал ямар хүн байдаг талаар эх сурвалжаас сонирхсон юм. Гэвч “Энигма” компанийн захирлын талаар нэлээд харамсалтай мэдээлэл ил боллоо. Тодруулъя.

Тус компанийн захирлыг Л.Мөнхбат гэдэг. Гэхдээ тэрээр асуудал эд өрнөж байгаа энэ үед Монголд байхгүй байгаа. Учир нь хамгийн сүүлийн мэдээгээр тэрээр орчин үеийн “тахал” гэгддэг хар тамхины хэргээр Хятад улсад, бүр тодруулбал урд хөршийн нийслэл Бээжин хотод саатуулагдаад байгаа аж. Хар тамхи хэрэглэсэн, эсвэл тээвэрлэсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч мянга мянган хүүхэд, залуучууд сурч боловсордог боловсролын байгууллага болох МҮИС-ийг удирддаг хүн хар тамхины хэргээр саатуулагдана гэдэг нь байж болшгүй зүйл юм. Тэр тусмаа сүүлийн үед хар тамхины хэрэглээ газар авч байгаа энэ үед хүүхэд, залуусыг хар тамхинаас зайлсхийхийг сурталчилахын оронд өөрөө нэр холбогдож байгаа нь бүхэл бүтэн их сургууль удирддаг хүний хувьд тун болчимгүй зүйл билээ.

Түүнээс гадна дээр хэлсэнчлэн Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт сургууль барих нэрийдлээр газар эзэмшиж, түүндээ буудал, ресторан, бар, цэнгээний газар байгуулснаас харахад Л.Мөнхбат гэж ямар хүн болохыг шууд дүгнэж болохоор байна. Мөн тус газарт амьдардаг уугуул иргэд уг асуудлаар байр сууриа илэрхийлсээр байгаа бөгөөд шөнө оройн цагаар архидалт, зодоон цохион, танхайрал хэрээс хэтэрдэг гэдгийг онцолж байгаа юм. Эцэст нь асуухад, их сургууль удирддаг хүн хар тамхитай нэр холбогдох нь оюутнуудад нь хэрхэн нөлөөлөх бол.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх