Нэгэн үеийнхэн тагнуулч Жеймс Бондоор “амьсгалж” өсч өндийсөн билээ. Энэ дүрийг бүтээж олныг бишрүүлэн,догдлуулан байсан Их Британийн жүжигчин Рожер Мур бурханы оронд морилжээ. Р.Мур өчигдөр Швейцарь дахь гэртээ 89 насандаа таалал болжээ.
Түүнийг хорт хавдрын улмаас нас барсан тухай ар гэрийнхэн нь мэдэгдлээ. Р.Мур Лондонд төрсөн бөгөөд 1950 онд АНУ¬-д нүүж очоод кино жүжигчин болох замаа нээжээ.
1970¬-аад оны үед тэрээр Жеймс Бондын дүрийг бүтээж эхэлсэн юм. Р.Мур цуврал киноны долоон ангид тоглосон ба “Амьдар эсвэл үх”, “Надад хайртай тагнуулч”¬-д тоглосон дүрээрээ кино ертөнцийн түүхэнд үүрд үлдсэн билээ. Р.Мур 1991 онд НҮБ¬-ын Хүүхдийн сангийн “Сайн санааны элч” болсон юм. Тэрээр өлсгөлөнд нэрвэгдсэн, хүнд хэцүү нөхцөлд зовж шаналж буй хүүхдүүдэд туслах кампанит ажил өрнүүлж, хүмүүнлэгийн болон сайн санааны үйлсэд багагүй хувь нэмэр оруулсан билээ.