Англид төрж өссөн,Ливи гаралтай залуу амиа золиосолжээ

2017 оны 05-р сарын 24 өдөр, 19 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
manchester

Манчестерийн иргэн Салман Абеди концертын танхимд дэлбэлэлт хийснийг цагдаагийнхан тогтоожээ. Өөрийгөө золиослогч, 22 настай террорист залуу Манчестерт төрж өссөн бөгөөд тус хотын уугуул аж.

Түүний аав ээж Ливи гаралтай бөгөөд Манчестерт олон жилийн өмнө цагаачлан ирж суурьшжээ. Абеди хэдхэн хоногийн өмнө гадагшаа яваад Англид буцаж иржээ. Абедийн сургуулийн найз нь түүнийг Ливи рүү яваад дэлбэлэлт болохоос гурван долоо хоногийн өмнө ирсэн гэж ярьсан байна. Цагдаагийнхан болон тусгай албаныхан залууг Ливийн жихадуудын лагерьт очиж “Исламын улс”,”Аль-Каида” бүлэглэлийн сургалтад хамрагдсан уу гэдгийг судалж байгаа гэж Times-т бичжээ. Манчестерт онц байдал зарлаж, иргэддээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх