Гэртээ ганцаар үлдсэн хүү 50 мянган юань урж зугаацжээ

2017 оны 05-р сарын 24 өдөр, 13 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
yuani

Хятадын Шаньдун мужийн Чиндао хотод гэртээ ганцаараа үлдсэн 5 настай хүү 50 мянган юань урж цагийг зугаатай өнгөрүүлжээ. Аавынхаа мөнгийг олоод 50 мянган юанийн дэвсгэртүүдийг хулгана мэрсэн мэт тасдаж орхижээ. Хүүгийн аав Гао бизнес эрхэлдэг бөгөөд мөнгөө гэртээ хадгалж байсан юмсанж. Банкууд урсан дэвсгэртүүдийг шинэ дэвсгэртээр солихоос татгалзсан байна. Уг мөнгөнүүдийг шинэ дэвсгэртээр солихын тул урагдсан дэвсгэрт бүрийг нийлүүлэн наах хэрэгтэй гэж банкныхан түүнд зөвлөжээ. Хүүгийнхээ урсан мөнгөнөөс Гао эхлээд 100 юанийн дэвсгэртүүдийг нийлүүлэн наах гэж оролджээ. Гэвч олонхи дэвсгэртийг ганцхан дундуур нь биш, бүр гурав-дөрвөн хэсэг болгон урчихсан учир, нийлүүлж наах бараг боломжгүй болсон байна. Багагүй хичээсний үр дүнд Гао цөөхөн дэвсгэртийг л нийлүүлэн наажээ. Юу хийж байгаагаа мэдэхгүй бяцхан хүүгээ эцэг нь шийтгэж чадаагүй гэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх