Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинэ Ерөнхий захирал сонгогдлоо

2017 оны 05-р сарын 24 өдөр, 12 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tedros_hero_img_rt

Дэлхийн эрүүл мэндийн 70-р чуулганы нэг онцлог нь ДЭМБ-ыг ирэх 4 жилд удирдах шинэ Ерөнхий захирлыг сонгох явдал байлаа. 2017 оны 4-р сарын 23-ны өдөр Этиоп улсын иргэн Др.Тедрос Адханом Гебрейсус, Их Британи Умард ирландын нэгдсэн вант улсын иргэн Др.Дэвид Набарро, Пакистан улсын иргэн Др. Саниа Ништар нар өрсөлдөж ДЭМБ-ын гишүүн орнуудын олонхын саналаар Др.Тедрос Адханом Гебрейсус сонгогдлоо.
Ийнхүү Африк тивийн орнуудаас нэр дэвшигч,  ДЭМБ-ын Ерөнхий захирлаар сонгогдсон  анхны тохиолдол боллоо.
Др.Тедрос Адханом Гебрейсус – ийн тухайд:
–       2016 оны нэгдүгээр сард болсон Африкийн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтын үеэр Др. Тедрос Гебрейсус-ийг Африкийн Холбооны нэрийн өмнөөс ДЭМБ-н ерөнхий захиралд нэр дэвшигчээр батламжилсан.
Тэрээр Др. Тедрос Гебрейсус  2012 оны 11 дүгээр сараас Этиоп Улсын Гадаад хэргийн сайд;
–       2005-2012 онд Этиоп Улсын Эрүүл мэндийн сайд;
–       2009-2011 онд ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх глобаль сангийн дарга;
–       2009-2010 онд НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлийн дарга;
–       2007-2009 онд Хумхаа өвчнийг бууруулах түншлэлийн дарга;
–       2005-2009 онд Эх, нялхас, хүүхдийн эрүүл мэндийн түншлэлийг Хамтран даргалагч зэрэг алба хашиж ирсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх