Булууны яс үнэд хүрэх цагаар …

2017 оны 05-р сарын 23 өдөр, 18 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
buluu

Махыг нь шулж аваад булууны ясыг хог руу хаячихдаг байсан цаг үеэ элээжээ. Булууны яс тэр чигээрээ кальци. Буцалгаад байх тусам кальци нь ялгараад байдаг. Ийм ач тусыг нь монголчууд эртнээс мэддэг байсан болохоор ясны шөл гаргаж хоол хүнсэндээ хэрэглэдэг байсан. Өнөө цагт ясны шөлний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна.

Тийм ч болохоор “Хүчит шонхор “захын махны наймаачид булууны ясаа үнэд хүргэдэг болжээ. Үнэгүй байсан булуу 500 төгрөг байснаа 1000 болсон. Харин одоо худалдаж авъя ч гээд олдохоо больжээ. Сүүлийн үед наймаачид монголчуудаасаа булууны ясаа харамлаж өгөхөө больсон байна. Тэд ясаа хятадуудад зардаг болжээ. Яагаад ийм болов гэтэл булууны яс монгол хүнд зарж болохгүй гэсэн бичигдээгүй хууль “Хүчит шонхор” дээр үйлчилдэг болсонтой холбоотой юмсанж.

Хэрэв худалдагч этгээд монгол хүнд булууны яс зарж байгаад баригдвал ажлаасаа шууд хөөгдөнө.Үхрийн махны худалдагч нар монгол хүнд булууны яс зарвал лангуугаа үг дуугүй хураалгана. Гуйж гувшаад ч буцааж авна гэдэг гонж хэмээн “үхэрчид” ярих. Тэгээд тэр их хар ясыг хэн идэх гээд байгааг сонирхвол хятадууд гэнэ. Хятад дундаас булууны яс идах азтан нь Эмээлтийн хятадууд гэнэ. Бодвол,”Хүчит шонхор”-ынхон тэд нартай гайгүй сайн тохирсон бололтой. Монголын өөдтэй өнгөтэй болгоныг идсэн,ашигласан хятадууд ясны хүртэл шимтэйг нь зооглох болж дээ.

Н.Намуун

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 6 сэтгэгдэлтэй
  1. zochin
     (202.179.24.***)
    2017/05/24 12:23

    soloongs hoolni gazruud ih awdag baih tegeed mongolchuudasa harmaldag baihda huurhi hvmvvs hymad awhaar tegej baiga ym ene niigem negne ingij shulj amdardag bolson bna

    (0) (0)
  2. Anonymous
     (119.40.103.***)
    2017/05/24 12:16

    хамаг хэрэгцээтэй хоолыг хятад солонгос авчих юмаа

    (0) (0)
  3. Anonymous
     (212.253.24.***)
    2017/05/23 21:59

    Herziisen shulsan yas hog deer ovoorood iljirch bdg bsn.hayalgvi jijigleed mahandaa vnegvi dagalduulaad ogchihgvi yav daa gej boddog bailaa.odoo yasan bol doo

    (0) (0)
  4. Anonymous
     (217.172.22.***)
    2017/05/23 21:01

    Uher mongol kkkkkk

    (0) (0)
  5. УУЛ НЬ ОЛЖ МЭДЭХЭД ХЭЦҮҮ БИШ ДЭЭ
     (202.72.245.***)
    2017/05/23 19:42

    ЯМАРЧ ЭРГҮҮ ЮМ БИЧДЭГ ЮМ БЭ ДЭЭ НААДУУЛЫГ ЧИНЬ СОЛОНГОС ГАРГАДАГ ЮМ Ш ДЭЭ

    (0) (0)
  6. зочин
     (202.179.27.***)
    2017/05/23 19:31

    Идэх ёстой хоолоо их хаяаад байхаар ингэдэг юмдаа.

    (0) (0)