Манчестрийн концертын танхимд дэлбэрэлт болжээ

2017 оны 05-р сарын 23 өдөр, 18 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
man1
Английн Манчестер хотын концертын танхимд Америкийн нэрт дуучин Ариана Грандегийн тоглолт дөнгөж дуусч байхад гэнэт дэлбэрэлт болсон. Ариана Гранде нь 23 настай бөгөөд хүүхэд залуусын хайртай дуучин юм. Түүний тоглолтод ирсэн хэдэн мянган залуус,хүүхдүүдээс олон хүн дайралтад өртжээ.
“Дэлбэрэлтийн улмаас 22 хүн амь насаа алдлаа,тэдний дотор хэдэн хүүхэд байсан” гэж хотын цагдаагийн газрын дарга Иэн Хопкинс мэдэгджээ.
Уг дэлбэрэлтийг гардан хийсэн этгээд өөрөө газар дээрээ амиа алдсан гэдгийг цагдаагийнхан мэдээлсэн бөгөөд өөр бусад холбоотой хүмүүс байж болзошгүй гэдгийг эрэн сурвалжилж байна. Гэмтэж бэртсэн шархадсан хүмүүсийн тоо 59 боллоо гэж BBC агентлагийн сурвалжлагч мэдээлсэн байна.
Хопкинсийн ярьж буйгаар, дэлбэрэлтийг ганц хүн хийсэн гэж үзэж байна. Гэхдээ террорист ажиллагааг түүнтэй хамт хэн нэгэн хийсэн үү,эсвэл тэр цор ганцаар хийв үү,цаад зорилго нь юу байв гэдгийг шалгаж байгаа аж. Дэлбэлэгч тайзан дээр гар хийцийн дэлбэлэх төхөөрөмжтэй гарч ирээд шууд дэлбэлсэн гэж тэрээр ярьсан байна. Харин аль улсын иргэн, хэн гэгч болохыг хэлэхээс татгалзжээ.

man2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх