“Хэн сайн санхүүч болох вэ?” сэдэвт AXA тэмцээн болж өндөрлөлөө

2017 оны 05-р сарын 23 өдөр, 18 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
sanhuuch

“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк, МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний “Санхүүч” клуб хамтран “Хэн сайн санхүүч болох вэ?” сэдэвт АХА тэмцээнийг зохион байгуулав. Энэхүү тэмцээн нь “Хувь хүний санхүү” хичээлийг сонгон судалж буй МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутнуудын дунд 3 дахь жилдээ үргэлжиллээ. Тэмцээнд  нийт 800 гаруй оюутан оролцсоноос эхний гурван байранд МУИС-ийн Хэл шинжлэлийн ухааны сургуулийн оюутан Ц.Түвшинжаргал, МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан Б.Нямсүрэн, 3-р байранд МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн оюутан Р.Бадамсэнгээ нар тус тус шалгарлаа. “Хувь хүний санхүү” хичээл нь 2018 оноос эхлэн бусад их дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт тусгагдах бөгөөд тус тэмцээн цаашид өргөн хүрээнд зохион байгуулагдаж байх юм.

Фото зураг:

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх