Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган 2017 оны тавдугаар сарын 23-ны өдөр 09.00-16.00 цагийн хооронд Хууль сахиулахын их сургуулийн Соёлын төвд эхэллээ.
Энэхүү арга хэмжээний нээлтэд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт болон эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцоно.
Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулганд Академич С.Нарангэрэл, Академич Ж.Амарсанаа тэргүүтэй Монголын нэр бүхий 150 орчим хуульч эрдэмтэд оролцож, салбарынхаа асуудлын хүрээнд нээлттэй санал бодлоо солилцох юм.
Энэ үеэр Академич С.Нарангэрэл “Хуульч эрдэмтдийн үүрэг хариуцлага”, Академич Ж.Амарсанаа “Монголын хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг тольдохуй” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Энэхүү арга хэмжээ нь хуульч эрдэмтдийн нэг дор цуглуулж, тэдний санаа бодлыг сонсч, гарц гаргалгаа хайсан шинэ, соргог арга хэмжээ болж буйгаараа онцлогтой юм.