“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хэргийг мөрдөн байцаалтад буцаав

2017 оны 05-р сарын 22 өдөр, 19 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erdenebattttttttttttttt

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг шалгах ажлын хэсэг “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн байдаг. Гэвч энэ үеэр Б.Эрдэнэбат албан үүргээ гүйцэтгэж явсан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч комиссар Б.Батболдыг цохьсон нь асуудал үүсгэсэн юм. Түүнийг төрийн албан хаагч үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх үндэслэлээр буруутган шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалт дуусч, яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Шүүх хурал өнөөдөр боллоо. Улмаар шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх