Даршилсан,утсан загас Хөвсгөл аймгийн үйлдвэрлэгчдийн нэрийн хуудас. Харамсалтай нь, уг загаснаас хордлоо гэсэн тааруухан мэдээ байсхийгээд дуулдах.
Ойрмогхон тус аймгийн Хатгал суманд 20 гаруй иргэн даршилсан загаснаас хорджээ. Энэ сарын 16,17-нд “Далай ээж” хүнсний захаас “Цэнхэр далайн өгөөж”, “Хар ус нуур” нэрийн шилтэй загас, “Дүүрэн нуур”, “Хөвсгөл хатгал”, “Хатан загас”, “Хөвсгөл цагаан загас” зэрэг гоёхон нэртэй шилтэй загас болон утсан загас идсэн хүмүүс хордож, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Одоохондоо загасны агнуур эхлээгүй байгаа болохоор өнгөрсөн жилийн хадгалсан загас муудсан байж болзошгүй гэлцэх. Ер нь Хөвсгөлд хувиараа шилэнд даршилсан загас хийдэг үйлдвэрлэгчид нэлээд байдаг аж. Тэд даршийг гэрийн нөхцөлд жигнэж болгоод хаяг шошго наадаг аж. Ийм янзаар хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүн зарагддаг бололтой. Одоо Халдварт өвчин судлалын үндэсний төвд найм, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт долоон өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бол , Орхон аймагт гурван хүн гэрээр эмчлүүлж байна гэж эх сурвалж мэдээлсэн байна.