Осакагийн олон улсын танхимын хөгжмийн 9 дүгээр фестивальд морин хуурын хөгжимчид тоглоно

2017 оны 05-р сарын 22 өдөр, 16 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
18485955_643501195840342_1368383455445580847_n (1)

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Соёлын элч Н.Сатогийн урилгаар Морин хуурын чуулгын флейт хөгжимчин Н.Хоролсүрэн нарын таван хөгжимчин Осакагийн олон улсын танхимын хөгжмийн 9 дүгээр фестивальд оролцохоор Осака хотод хүрэлцэн ирээд байна.

Соёлын элч Н.Сато нь олон жил монголын хөгжмийн салбарыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд 2016 онд гурав дахь удаагаа Улсын Филармоны Морин хуурын чуулгын аялан тоглолтыг Японы Фүкүшима, Киото, Шига, Нара, Хирошима, Ямагүчи, Тоттори муж, Токио хотод зохион байгуулсан.

Морин хуурын чуулгын хөгжимчдийн тоглолт 5 дугаар сарын 18-нд Осака хотод болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх