Ш.Оргил: Төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ

2017 оны 05-р сарын 22 өдөр, 15 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
orgil

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилтой ярилцлаа.

Сэлэнгэ нутгаар хаваржаа тавлаг сайхан уу. Мал төллөлт, хаврын тариалалт гээд зав муутай байгаа байх?

-Сэлэнгийн хөдөлмөрч түмэн өвлийг өнөтэй сайхан туулж, урин дулаантай золголоо. Таван сар гарчихсан малынам ногоо амтлахтайгаа боллоо.  Хаврын тариалалтаа базаагаад, мал төллөөд малчид завгүй, сэлэнгэчүүд бидзавгүй л байна. 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 1.6 сая толгой мал тоолуулсан. Газар тариалангийн бүс  гэдгээр нь онцолж үзвэл малын тоо толгой хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Манайх чинь мал аж ахуйн бүс нутагбиш. Тиймээс малчид тариаланчдын дунд үл ойлголцол үүсэх асуудал заримдаа гарч байна.

Сэлэнгэ яах аргагүй газар тариалангийн бүс нутаг. Энэ жил хичнээн тонн тариа буудай, төмс ногоотариалахаар төлөвлөөд байна вэ?

-Улсын хэмжээнд манай аймаг улаан буудайн 60, төмс хүнсний ногооны 30 хувийг дангаараа бүр­дүүлдэгстратегийн бүс нутаг учраас хаврын тариалалтдаа өндөр ач холбогдол өгдөг. Тахиа жил ерөнхийдөө гандуу байхцаг агаарын урдчилсан мэдээ гарсан байсан.  Тариалалтаа эхлүүлэхийн тулд зориудаар үүлэнд нөлөөлж бороооруулж, хур чийг өгсөн. Ер нь чийг хадгалалтаа хийсэн. Өнгөрсөн сарын 20-нд хаврын тариалалтаа эхэлж,  175 мянга 49 га талбайд тариалалт хийсэн. Үүнээс 6100 га-д улаан буудай, 210 га-д овъёос, 50 га-д тэжээлийн ургамал, 8159  га-д тосны ургамал, 353  га-д төмс, 129 га-д хүнсний ногоо тариалалт хийсэн.

Сэлэнгэ аймгийг стратегийн бүс нутаг болгох чухал хурлыг та бүхэн саяхан зохион байгууллаа. Алсыгхарсан олон чухал ажил байгаа байх. Ер нь эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэхынач холбогдол юу байх вэ?

-Малын тоо өсөх нь мэдээж сайн. Гэхдээ манайх шиг бэлчээр багатай бүсэд олон мал бэлчээрлэх боломжгүй. Тариалалт явуулах ёстой нөөц газрыг нь малын хөлөөр талхална, тариан талбай руу мал орно, сул хөрс болонхучлагатай талбайг сүйтгэх гээд сөрөг үр дагавар их байна. Цөөн малтай байх нь ашигтай юу олон нь ашигтай юугэдгийг малчин шийднэ. Өнөөгийн нөхцөл байдал, газар нутгийн чадавхийн хувьд яалт ч үгүй цөөн мал нь дээрбайгааг шууд харуулж байна. Тэгэхээр ямар гарц шийдэл байж болох вэ гэдгийг ирэлхийлсэн чуулган, эрдэмтдийнзөвлөгөөнийг зохион байгууллаа.  Ер нь бол эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх  боломжбий. Үүнийг ашиглана. Энэ бол цоо шинэ зүйл биш. Хөдөлмөрийн баатар Л.Чинбат захиралтай “Гацуурт” компанийнхан энэ жишгийг 2004 оноос хойш туршиж нутаг­шуулаад байгаа. Мөн “Сүү” компани, “Алтан тариа” зэрэг эрчимжсэн мал аж ахуй эрхэлж буй томоохон байгуул­лагуудын туршлага байгаа учраас энэ шийдэл манайаймагт тохирно гэж үзсэн. Энэ мэт сайн жишгүүдээс туршлага аваад нэвтрүүлэхэд болохгүй зүйл үгүй. Гэхдээ энэчуулганы дараа асуудлыг нэг мөр шийдчих гэж байгаа юм биш. 2020 он гэхэд ядаж хагас эрчимжсэн аж ахуйтайболчихвол цаашдаа зөв гольдролоо олчихно.  Ухаандаа 100 хонийг 10 жил маллаж 1000 болгох гэж явсанаас 10 хонийг 10 жил маллаад мах, сүү, ноосыг нь эдийн засгийн эргэлтэд оруулах нь ашигтай гэдгийг ойлгох хэрэгтэй. Хамгийн чухал нь малчид тариаланчдад бэлэн мөнгөний эргэлт хэрэгтэй байгаа юм.

Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлнэ гэсэн зорилтыг мөрийн хөтөлбөртөөтусгасан учраас түүнийг ажил хэрэг болгох гэж байна гэж ойлголоо. Та Сэлэнгэ аймгийг удирдаад жилшахам болж байна. Энэ хугацаанд ямар ажлууд амжуулав?

-Өмнөх Засгийн үед манай аймгийг манай нам удирдаж байсан. МАН-ын мөрийн хөтөлбөрийг л хэрэгжүүлээдажиллаж байна. Түүнээс Ш.Оргил гарч ирэнгүүтээ цоо шинэ зүйл эхлүүлсэнгүй. Хамгийн чухал зүйл бол ардиргэдийн ахуй амьдралд эрс өөрчлөлт оруулах, тэдэнтэй аль болох ойр байх гэсэн хөтөлбөрийг би дэвшүүлсэн. Хийж хэрэгжүүлсэн том бага олон ажил бий. Хийхээр төлөвлөсөн ажил бас байна. Шаамар сумд төрөөд, Сүхбаатар хотод бага сургуульд орсоноос хойш өдгөө аймгийн дарга хүртэл энэ нутагт амьдарсан учир иргэнДоржийнд ямар асуудал тулгарч байна вэ гэдгийг сайн мэднэ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нэгдүгээр багийн 60 айлын ундны усны хэрэгцээг хангадаг гүний худгийг шинэчилж, хотын соёлыг нэвтрүүлж ухаалаг худагтайболголоо. Энэ бол тэр 60 айлын хувьд том дэвшил. Энэ дөрвөн жилдээ багтаагаад аймгийн төвийн гэр хорооллынбүх айл өрхийн худгийг картаар ус түгээдэг цахим буюу ухаалаг болгохоор гадны байгууллагатай тохирсон. Заримнь Ш.Оргил аймгийн Засаг дарга байж худаг усаар оролдлоо, өөр хийх ажил байхгүй байна уу гэж ярьдаг. Хэн юугэх нь надад хамаагүй. Ундны ус цэвэр, хэрэглэхэд хялбар байна гэдэг бол иргэдийн ахуйтай шууд холбоотойасуудал. Ер нь тэгээд ажлыг том, бага гэж голох хэрэггүй. Бүх зүйлд сэтгэл зарцуулж ажил­лах хэрэгтэй. Жижигчулуугаар том чулууг хөдөлгөх ухаан хэрэгтэй. Гадны байгууллагаар үнэ төлбөр, хүний ажиллагааг бага­с­гасаншинэ тех­нологи нэвтрүүлнэ гэдэг чинь олз. Аяндаа бүх иргэд ухаалаг худгаас ус авч, унд цайгаа чанана. Энэ зунСүхбаатар хотын 80 жилийн ой болно. Ойн хүрээнд Сүхбаатар хотыг ногоон хот болгохоор төлөвлөсөн. Ард иргэдамрах зугаалахдаа эрүүл цэвэр орчинд ая тухтай байх боломжийг бүрдүүлнэ. Мөн шийдэж буй томоохон ажилгэвэл 80 сая ам.долларын өртөг бүхий 50мвт-ийн дулааны цахилгаан станц байгуулахаар болж ТЭЗҮ-н батлагдажбайна. BOT-гөөр улсаас мөнгө гарахгүй байхаар тохиролцож Эрчим хүчний сайдтай санамж бичигт гарын үсэгзурсан. Манай аймаг өнөөг хүртэл хэрэг­л­ээний халуун усгүй. Энэ асуудлыг дулаан, цахилгааныг хослонүйлдвэрлэснээр шийдэх боломжтой болно. Төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг сайжруулах  гээд чухал, хүртээмжтэй байх зорилго бүхий олон ажил бий. Ажлыг ямар нэг танил тал, ойр дотно гэлгүй чадаж байгаа хүмүүстнь даалгаад чиглүүлэх, хэрэгжүүлэх нь чухал байна.

Төрийн албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарна гэдэг чинь сайхан мэдээ байна. Шуудхан хэлэхэд, манайхан цалингаас цалингийн хооронд, олонх нь өр зээлтэй амьдарч байна. Ялангуяа, орон сууцнызээлийн асуудлыг хүн бүр хэлж байдаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх боломж юу байна?

-Бид энэ л асуудлуудыг ярьж, хэлэлцэж байна. Ялангуяа залуучуудад эдгээр асуудлууд чинь ажиллахад нь саадболж байна. Шинэ эмч сургуулиа төгсчихөөд аймагтаа ажиллах гэхээр түүнийг байрлуулах тохитой өрөө, боломжийн ажлын байр алга байна. Эрүүл мэнд, боловсролын салбарынхан үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж, амьдарч байна. Дээрээс нь онцгой байдлын болон цагдаагийнхан гэж хүнд хүчир, амь насаа дэнчин тавьсанажилтай шөнө өдөргүй нүүр тулдаг. Тийм учраас эхний ээлжинд төрийн албан хаагчдын 120 айлын орон сууцбарих төлөвлөгөөтэй байна. Залуучуудын ажлын байрыг тогтвортой байлгахын тулд орон сууцтай болгож ар гэртээсанаа зовохооргүй ажлаа хийх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Бидний зүгээс орон нутгийн өмчит үйлдвэрийн газарбайгуулж, өөрсдийнхөө болон орон нутгаас сонгогдсон гишүүдээс аймаг хөгжүүлэхэд төв­лө­­­рүүл­дэг мөнгөөрбарилгаа барьчихаад ажилчдаа хөнгөлттэй зээл хэлбэрээр эргэн төлөг­д­өх нөхцөлтэйгөөр багш, эмч, цагдаа, онцгойнхныгоо орон сууцтай болгоно. Тэд сар бүр цалингаасаа тодорхой хувийг байрны төлбөрт хийгээд 3-5  жилийн дараа өөрийн гэсэн байраа авна. Тэд банкны лизинг, ипотек гэх мэт нэмэлт үйлчилгээнд хамрагдахгүй. Шууд л төлбөрөө хийнэ. Банкны дарамтаас төрийн албан хаагчдаа чөлөөлөх зөв бодлого юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сони

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх