Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх сарын 26-нд болно. Тиймээс олон улсын хувьд Ерөнхийлөгчөө сонгохдоо ямар шалгуур, үзүүлэлт чухалчилдаг талаар мэдээлэл хүргэж байна. Улсын төрийн тэргүүн байх эхний шалгуур бол боловсролын төвшин хэмээн олон улсын мэргэжилтнүүд үздэг. Тиймээс дэлхийн хүчирхэг гүрэн болох АНУ болон Сингапур улсыг хөгжилд хүргэхэд хувь нэмэр оруулсан томоохон удирдагчдын боловсролын төвшинг судалж үзлээ. АНУ-ын нийт 44 Ерөнхийлөгчийн 34 хувь нь коллеж болон түүнээс дээш боловсролтой, 32 хувь нь доктор, профессор цолтой гэсэн судалгаа гарчээ. АНУ-ын Ерөнхийлөгч байхын тулд хууль, эрх зүйн өндөр мэдлэг, түүх, улстөрийн онол, өндөр боловсрол эзэмшсэн байх, цэрэг армийн тухай, гадаад харилцааны мэдлэгтэй байхын зэрэгцээ бусдыг удирдан, манлайлах чадварыг эзэмшсэн байх ёстой аж.
АНУ-ын төрийн тэргүүнүүдийн 80 хувь нь өндөр боловсролтой. Тухайлбал, тус улсын Ерөнхийлөгч асан Теодер Рузвельт Харвардын их сургуулийг дүүргэсэн бол 2009-2017 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Барак Обама Харвард болон Колумбын их сургуулийг төгссөн байна.
Түүнчлэн тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Пудро Вильсон Принстоны их сургуулийг бакалавр, Жон Хопкинсын их сургуулийг докторын зэрэгтэйгээр төгсч байжээ. АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жон Кеннеди “Үндэсний хүчирхэг байдлыг нэмэгдүүлэхэд боловсролын төвшин хамгийн чухал нөлөөтэй. Ирээдүй хойч үедээ чухал хөрөнгө оруулалт хийхийн тулд энэ улс орныг удирдан залагч хүмүүс өөрсдөө боловсрол өндөртэй байх ёстой” хэмээж байсан удаатай.
Сингапур улсын хувьд тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Тони Тан Кенг Яам ST.Patricl, Joseph болон Сингапурын их сургуулийг дүүргэжээ. Түүнчлэн Массачусеттсын их сургуулийг шинжлэх ухааны магистр, Аделайдын их сургуульд шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсан байна. Сингапур улс жижиг 63 арлаас бүтдэг бөгөөд газар нутгийн хувьд Монгол Улсаас 2000 дахин жижиг, 4.5 сая хүн амтай ч ердөө 50 жилийн дотор дэлхийн зургаа дахь, зүүн Азийн хамгийн баян орон болтлоо хөгжиж чадсан. Ийн хөгжихөд хамгийн өндөр хувь нэмэр оруулсан хүн бол Сингапур улсыг үүсгэн байгуулагч Ли Куан Ю. Энэ хүн Их Британийн Кэмбрижийн их сургуулийг хууль, эрх зүйч мэргэжлээр дүүргэж байсан. Жижиг арал дээр орших Сингапур улс дэлхийн II дайнаас өмнө Англи улсын колони байсан төдийгүй уг аралд байгалийн баялаг байтугай ундны ус ч байгаагүй аж.
Мөн Сингапурын оршин суугчдын олонх нь хятад үндэстэн боловч малайз, энэтхэг зэрэг олон үндэстнээс бүрдэж байсан. Ли Куан Юны хувьд төр улсыг хөгжүүлэх гурав дахь замыг цогцлоосон гэж үздэг байна. Их Британийн Кэмбрижийн их сургуульд боловсрол эзэмшээд 1950 онд эргэж ирсэн тэр цагаас эхлэн эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө тэмцсэн бөгөөд 1959 онд Сингапурын Ерөнхий сайд болж байсан удаатай. Ийнхүү Ерөнхий сайдын удирдлагад орж ажлын байр тасралтгүй нэмэгдэж улмаар улс орон чинээлэг жин хүн амын амьдралын төвшин дэлхийн хамгийн баян орнуудынхтай зэрэгцсэн түүхтэй юм.
Тиймээс АНУ болон Сингапур улсын энэхүү жишээн дээр үндэслээд олон улсын мэргэжилтэн, шинжээчид тухайн улс орныг удирдан залах, улсынхаа нүүр царай, бэлгэдэл болдог эрхмийн хамгийн эхний шалгуур үзүүлэлт яах аргагүй боловсролын төвшин байх ёстой хэмээн үзжээ.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ямар боловсрол эзэмшсэн болохыг танилцуулж байна. МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 1964 оны долоо дугаар сарын 19-нд төрсөн бөгөөд 1987 онд МУИС-ийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1996 онд Япон улсад төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар, 1998 онд ХБНГУ-д орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 1970 оны долоодугаар сарын 30-нд төрсөн бөгөөд 1989-1991 онд Монгол Улсын Политехникийн их сургуулийн геологийн факультетэд сурч байсан. Тэрбээр 1991-1994 онд Кемерево хотын уул уурхайн их сургуулийг геофизикийн инженер, техникийн ухааны магистр, 1994-1998 онд Хамерсмитвест Лондон коллежийг HND бизнес санхүүгийн удирдлагын ангид тус тус сурч байсан.
АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 1963 оны гуравдугаар сарын 3-нд төрсөн. 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгсч, тусгай дунд боловсрол эзэмшсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийн илэрхийлэл төдийгүй олон улсад эх орноо төлөөлөх эрхэм юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улстай цаашид хамтран ажиллахад тухайн улсын хүч, хэмжээ хязгаар ямар байх вэ гэдгийг илтгэн харуулдаг нэрийн хуудас. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч ямар эрхтэйг товчхон танилцуулъя.
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-аас баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу хэсэгчлэн хориг тавих, гадаад улс орнуудад Монгол Улсаа бүрэн эрхтэйгээр төлөөлөх, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах, уучлал үзүүлэх, Монгол Улсын харьяат болгох, харьяатаас гаргах, Монгол Улсад орогнох эрхийг олгох, Монгол Улсын нийт нутаг дэвсгэр, зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, цэрэг хөдөлгөх захирамж өгөх эрхтэй. Гэхдээ онц буюу дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор УИХ хэлэлцэж цуцлах эсвэл батална.
Ерөнхийлөгч улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг. Эдгээр нь Монгол Улсын Ерөнхийлөгч ямар хэмжээний эрх мэдэлтэй албан тушаалтан гэдгийг илтгэж байна. Тиймээс улсынхаа чухал албан тушаалтанг сонгохүй л явцад иргэд их ач холбогдол өгч байгаа бөгөөд өндөр боловсрол, мэдлэгтэйнзэрэгцэээхорон, ард түмнээ гэсэн зүрх сэтгэлтэй байх ёстой гэсэн шалгууртай санал нэгдэж байна.
Монгол Улсыг дэлхий дахинд төлөөлөх чухал албан тушаалтныг сонгох түүхэн чухал мөч ойртож буй тул иргэд дор бүртээ сонголтдоо хариуцлагатай хандах нь зүйтэй юм.
С.Аз
Ард түмэн бид өөрсдөөсөө энэ зүйлийг асуух ёстой яагаад өнгөц юманд хууртагдаж байх ёстой юм бэ боловсрол гэдэг бол нэн түрүүнд авч хэлэлцэх зүйл өндөр хөгжилтэй орнууд ямар шалгуур тавьдаг тэр бүгдээс санаа авч хувьдаа бодох ёстой юмуу
Erdemtei hvn ydaj daruu bna. daruu bhiin hireer buuri suuritai bnshvdee songoltoo l sain higgereidee’