-Аргын тооллын 5 сарын 22. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын 26, шарагчин тахиа, дэлгэрүүлэгч-26 од, шороо суудал, 4 ногоон мэнгэ, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:06-20:32.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Насанд хүрсэн хүмүүс үс засуулахад амгалан жаргалантай сайн. Гэвч туулай, луу жилтнээ цээртэй. Хүүхдиийн сэвлэг үргээлэг бүү хий цээртэй.
-Үхэр, могой, тахиа, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтэн сөрөг муу.
-Газар хагалах, хөрөнгө оруулах, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, мэргэ төлгө тавих, нас уртасгах ном айлдуулах, усан эмчилгээ хийлгэх, садан бололцоход сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, гуйлга гуйх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, мал худалдах, арилжаа хийхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч Д.Цогтбаатар