П.Цагаан III төв эмнэлэгт түргэний машин бэлэглэв

2017 оны 05-р сарын 19 өдөр, 19 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsagaan

Өнөөдөр Шастины нэрэмжит III төв эмнэлгийнхэн болон тус эмнэлгээр үйлчлүүлэгчдийн хувьд баяртай үйл явдал боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан өөрийн санаачилгаар тус эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай байгаа түргэн тусламжийн машин бэлэглэв.

Японд үйлдвэрлэгдсэн уг машиныг эмнэлгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон учир түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэхэд маш чухал хэрэгцээтэй гэдгийг тус эмнэлгийн эмч нар бахархан ярьж байлаа.

Энэ үеэр тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир хэлэхдээ “Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хувийн зүгээс бидэнд туслалцаа үзүүлж байгаа П.Цагаан даргад эмнэлгийн нийт хамт олон болон Улсын төв гуравдугаар эмнэлгээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч, ард иргэдийхээ өмнөөс талархсанаа илэрхийлж байна. Эрүүл мэндийн салбарт техник тоног төхөөрөмж дутагдалтай, эдийн засгийн энэ хүнд хэцүү үед бид бүхэнд маш том туслалцаа болж байна байгааг онцлоод гуравдугаар төв эмнэлэг бол Монголын зүрх, мэдрэлийн төв эмнэлэг. Жилдээ 10-13 мянган яаралтай түргэн тусламж хүлээн авч тусламж үзүүлдэг. Ялангуяа тархины харвалт, зүрхний шигдээс чиглэлээр 21 аймаг, есөн дүүргээс алсын дуудлага хүлээн авч, шуурхай үйлчилгээ үзүүлдэг онцлогтой эмнэлэг. Тиймээс бидэнд түргэн тусламжийн машин нэн шаардлагатай байдаг. Автомашины эдэлгээ хорогдол их байдаг учраас машины хангалт хүрэлцээ өнөөдрийн шаардагдах түвшинд хүрч чадахгүй байсан. Гэтэл ийм том дэмжлэг үзүүлсэнд маш их баяртай байна” гэлээ.

Сайн сэтгэлийн үзүүрт тос гэж монголчууд ярьдаг. Хүнд үед сэтгэлээсээ тусалсан П.Цагаан танд ерөөлийн дээдийг өргөе.

Н.Намуун

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх