Монголын залуу уран бүтээлчид “Монгол контент” ХХК-ийн “Маамуу” үндэсний төслийн хүрээнд Монголын анхны олон ангит хүүхэлдэйн киног бүтээж буй.
Өнөөдрийн байдлаар “Маамуу” хүүхэлдэйн киноны дөрвөн ангийг дуусгасан бөгөөд Олон улсын хүүхдийн баярыг угтаж, сонсголгүй болоод зорилтот бүлгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.
Энэхүү ажиллагаанд 140 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдах бөгөөд хүүхэлдэйн киног дохионы хэлтэйгээр хүргэх юм.
Хүүхэлдэйн киног энэ сарын 25-нд iCinema кино театрт толилуулна.