“Эрх агь” шиг С.Жавхлан гишүүн хэзээ хуралдаа морилох бол

2017 оны 05-р сарын 19 өдөр, 12 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
javhlan1

УИХ-ын гишүүн С.Жавхланг гайхалтай дуучин гэдгээр нь монгол хүн бүр мэднэ. Харин улстөрч гэдэг талаас нь бол УИХ-ын гишүүн гэхээс илүү мэдэхгүй л болов уу.

Сонгуулийн сурталчилгаагаа морьтой,явган, сарлагтай гээд хэн ч өмнө нь тийм пиар хийж байгаагүй содон стилээр хийж олны хайрыг татсан. Тэгээд ч олон түмэн түүнийг УИХ-д сонгосон байх. Чуулганы нээлтэд сайхан шарга морьтой ирж,ташуураа барин танхимд орж ирсэн С.Жавхлан хүмүүст их таалагдсан. Гэвч бүтэн жил улстөрд суралцаж байгаа хэдий ч байсхийгээд оффорчдыг илрүүл гэх мэт шаардлага тавьж, хурлаа тасалдаг болсон.

Юуны учир Төрийн ордонд конторлож,өдөржин хуралдаж байгаа билээ, Их хурал гэдэг чинь хуралдах л ёстой газар биз дээ. Харин эрхэм гишүүн маань “ажил хаялт” зарлаж байгаа гэж тайлбарлав. Уг нь “Ганц дайчин ганцаардахгүй” гэж сонгогчид нь түүнд өнөөг хүртэл харамгүй урам өгч байгаа. Хэрэв хуралдаа суухгүй бол С.Жавхланг хайр дүүрэн сэтгэлээр дэмжих болов уу. Өчигдөр тэрээр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

С.Жавхлан гишүүн ярихдаа “Би оффшорын асуудлаар хэд хэдэн шаардлагуудыг УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид өнгөрсөн дөрөвдүгээр сард хүргүүлсэн. Шаардлагын хариуг дөрөвдүгээр сарын 25-ны дотор ирүүлэхийг би тодорхой дурдсан. Хэрэв ирүүлэхгүй бол Байнгын хороодын хурал болон УИХ-ын чуулганы хуралдааныг орхиж ажил хаялт зарлахаа мэдэгдсэн.

Гэтэл шаардлагын хариуг энэ хүмүүс нохой хуцсан чинээ тоодоггүй юм байна. Гадаадад мөнгө хадгалсан хүмүүсийн мөнгө хүчтэй юм. Хүний олон нь цөөнөө барьдаг болчихжээ. Уг нь Монголд сайн сайхан цаг ирээсэй, үнэн зөв амьдрал бий болгох юмсан гэсэн зорилгоор би УИХ-д орж ирсэн. Би энд байх нь зөв ч юм уу буруу ч юм уу. Худлаа зүйлийг өдөр болгон хэлэлцэж, түмэн олныхоо талд шийдвэр гаргадаггүй төр байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Миний хувьд тэмцэл зарлаж, ажил хаялт хийж, шаардлага өгчихөөд байгаа. Гэтэл “Хурал тасаллаа” гэж байна. Энэ хүмүүс чинь өөрсдөө хурал хаядаг биз дээ.

javhlan2

С.Жавхлан тэмцээд хурлыг хаяхаар тасаллаа болгоод сурталчилдаг юм байна” хэмээв. УИХ-ын гишүүний шаардлагыг үл тоож байгааг шүүмжилсэн С.Жавхлан төрийн өндөрлөгүүдэд ихэд гомдолтой байв. Шаардлагуудынхаа хариуг авсан цагт хуралдаа сууна гэдгээ хатуухан хэлэв.Ажил хаялт зарлаж, тэмцэл өрнүүлж байгааг нь “ажил тасалсан”гэж нийгэмд ойлгуулж, идэвхгүй мэтээр харуулж байна гээд УИХ-ын даргад хандаж “эндүү андуу боллоо” гэж залруулга хийж өгөхийг хүссэнээ тайлбарлав. Хэрэв дээрх шаардлагын хариуг өгөхгүй бол ажил хаялтаа үргэлжлүүлж, бүр тэмцэнэ гэдгээ амалсан юм.

Дашрамд хэлэхэд, С.Жавхлан гишүүн нэг л тийм гомдомтгой, шүүмжлэмтгий харагдаад байх юм билээ. УИХ-д “эрх агь” шиг байнга хошуу цорвойлгоод байх газар биш баймаар.

Ер нь би энэ УИХ-д орж ирсэн нь зөв ч юм уу буруу ч юм уу гэж эргэлзээд байгаа С.Жавхлан гишүүн дахиад сайн бодсон нь дээр байх аа. Орой бүр телевизийн бүх сувгаар УИХ-ыг ёс мэт үзүүлдэг. Хэн нь ямархуу мэдлэгтэй, ямар үзэл бодолтой байгааг ард түмэн харж байгаа. Улс орны асуудал,дэлхийтэй хэрхэн үг хэлээ ололцох гээд том том асуудал ярьдаг газар ганц нэг гишүүний ажил хаясныг ярих жижигддэг байж ч магадгүй. УИХ-д суух, тайзан дээр дуулах хоёр тэс ондоо л доо. Алга нижигнүүлэн ташаад л цэцэг шидээд л байдаг газар УИХ биш л дээ.

С. Жавхлан хэр удаан ажил хаях бол.

Н.Намуун

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (43.242.241.***)
    2017/05/19 16:07

    Жавхлан дуугаа дуулаад тайзан дээрээ жаргаад явбал дээр дээ

    (0) (0)