Сонгуулийн ерөнхий хороо С.Ганбаатарыг бүртгэснээ мэдэгдлээ

2017 оны 05-р сарын 17 өдөр, 16 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ganbaatar

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг дэвшүүлэхээр болж СЕХ-нд бичиг баримтыг нь хүлээлгэн өгсөн юм. Тэгвэл Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр /2017-5-17/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Намаас нэрийг нь дэвшүүлсэн Сайнхүүгийн Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэж, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг олгохоор тогтжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх