Литва улс архидалтаар тэргүүлж, Белорус удаалжээ

2017 оны 05-р сарын 17 өдөр, 15 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
arhi
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Гауден Галеа архи,согтууруулах ундааны хэрэглээний талаар хийсэн судалгааг үндэслэн Литва улс архидалтаар дэлхийд тэргүүлж буйг мэдэгджээ. Тус улсын нэг иргэн өнгөрсөн жил дунджаар 16 литр согтууруулах ундаа уусныг Галеа онцолсон байна. “Энэ нь хамгийн сүүлчийн тооцоогоор, тус орныг Европын хамгийн согтуу, түүнчилэн дэлхийн хамгийн их уудаг орон болголоо” гэж тэрээр хэлжээ. Жагсаалтын хоёр дугаарт Белорус улс оржээ. Тус улсын нэг иргэн 15 литрийг уужээ. Гурав дугаарт бичигдсэн Латви 13 литр согтууруулах ундааг цааш харуулжээ. 2009 онтой харьцуулахад Оросын иргэд бага уух болсныг судалгаанд дурджээ. Энэ оны эхээр Оросын хэрэглэгчдийн нийгэмлэгээс энэ тухай мэдээлсэн байна. Одоо оросуудын согтууруулах ундааны хэрэглээ нэг хүнд жилдээ 10 гаруй литр ноглож байгаа аж. Зургаан жилийн өмнө энэ тоо 15 литр байсан байна. Австри,Герман, Бельги зэрэг баруун Европын орнууд архидан согтуурахын эсрэг тууштай үр дүнтэй тэмцэж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд тэмдэглэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх