Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ховд аймагт ажиллаж байна

2017 оны 05-р сарын 17 өдөр, 11 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
elbegee

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Төрийн тэргүүн өнөөдөр Ховд аймагт хүрэлцэн ирсэн юм. Мөн өдрийн үдээс өмнө тэрээр Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцуулга сонслоо.

Үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Ховд аймгийн иргэдэд танилцуулах уулзалт Хөгжимт драмын театрт болов.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан уулзалтыг нээж үг хэлсний дараа Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар,  Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр  нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг салбар тус бүрээр дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус аймгийн иргэдэд хандан үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ховд аймагт ажиллах үеэрээ баруун бүсийн аймгуудын сэтгүүлчидтэй уулзалт, ярилцлага хийв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. ЗОЧИН
     (150.129.14.***)
    2017/05/17 13:48

    АШГҮЙ ХОВДОД ЯСАА ТАРААЖ ҮХВЭЛ ТААРАХ АЦ ОНГОЦ МАШИН ДЭЛБЭРЧ ҮХЭХ БОЛТУГАЙ ХАРААЖ АЛНА МОНГОЛЫГ САМАРСАН ХОШИГРУУЛАГЧ ДАЛАН ХУДАЛЧ ДАВЖАА БИЕТЭЙ ТӨГЦӨГ

    (0) (0)
  2. !2
     (103.10.23..***)
    2017/05/17 11:58

    БГДүүргийээ 7-р хороонд 12-р байр гэж архичин тамхичин янхан газрын наймаачин хөдөөний ажилгүй хүмүүсийн бүхэл бүтэн хулгайч нарын бүлэг баг, ажилгүй засаг дарга авилга өгч авалцдаг Дүүхээ,Шонхор гээд аль байж болох газрыг дээрэмдэж хашаа хороо битүү барьж шээс баасаар будаж суудаг баар зоогийг газар хэмээх өмхий сүоьеэгийн уурхайнууд байна.Ёстой хөл эргэх газаргүй хөгшид хүүхэжд явах нь байтугай зөрж болдоогүй газар одоо давхар гараж автобусны буудлыг дээрэмдээд дахиад зочид буудал хэмээх янхны байшин барих гээд зогсож байгааг мэддэг мэдэрдэг МХГ,ОБГ, Цагдаа гээд даанч алга хөөрхий 12 гэж яана да Эрдэнэ хулшгайчаар эхэлсэн газрын наймааг одоо Одонтуяа гэгч ёстой нэг алж байна

    (0) (0)