Үйлдвэрлэгчид хортой бодис бүхий бэлгэвч борлуулдаг

2017 оны 05-р сарын 16 өдөр, 18 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
belgevch

Дэлхийн хөгжилтэй улсууд ард түмэндээ хоол хүнсэндээ,эдэлж хэрэглэж байгаа бүх зүйлээ хортой бодисоос хол байхыг анхааруулж буй. Ялангуяа хорт бодисын найрлагатай бэлгэвч хэрэглэхгүй байхыг сануулж байна. АНУ,БНСУ,Хятад улсын эрдэмтдийн судалгаа үүнийг нотолж байгаа учраас аминд хүрэх аюулыг сэрэмжлүүлж байгаа нь тэр.

Монголчууд хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаа. Түүнээс гадна олон төрлийн өвчлөл буурахгүй байна. Дэлхий нийтээрээ ДОХ-ын халдвараас сэргийлэхэд бэлгэвч шиг хэрэгтэй юм байхгүй гэж сурталчилдаг. Тэгвэл ачтай,тустай бэлгэвч нь хорт хавдар үүсгэдэг хортой бодис болох Nitrosamine, MBT агуулж байдаг гэнэ.

Хүний биед гаж нөлөөтэй олон төрлийн химийн гаралтай бодис агуулсан бэлгэвч бас байдаг юм байна. Хортой бодисыг ДЭМБ-аас зарлаж, бэлгэвч үйлдвэрлэдэг бүх үйлдвэрт анхааруулсан боловч олох ашгаа бодохоос биш бусдын эрүүл мэндийг бодох сөхөөтэй эзэн байдаггүй аж. Тэгээд ч хууль дүрмийн сул байдлыг ашиглаад үйлдвэрүүд хортой бодистой бэлгэвчийг зах зээлд нийлүүлсээр байна. Хятад улсад зарагддаг 37 төрлийн бэлгэвч 100 хувь Nitrosamine гэдэг хортой бодистой бол АНУ-д зарагддаг 23 төрлийн бэлгэвчнээс 70 хувьд нь нөгөө хортой Nitrosamine илэрдгийг судалгаагаар тогтоожээ. Монголд одоохондоо бэлгэвч үйлдвэрлээгүй болохоор гадаадаас авдаг. Хятадаас хортой бодис агуулсан бэлгэвчийг хэрэглээд л байгаа. Ямар гээчийн хор хэрэглэж байгаагаа хэн ч мэдэхгүй. Үр удамд нөлөөлж байгааг ч үгүйсгэх аргагүй. Эрүүл мэндээ хордуулахгүй байхыг эрхэмлэж байгаа бол хортой бодис агуулаагүйг хэрэглэх нь зөв. Үүний тулд Эрүүл мэндийн яамнаас энэ талаар судалгаа хийж ямар бэлгэвч аюулгүйг зарлахад болохгүй нь юу билээ.

Н.Намуун

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх