Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх тушаал гаргалаа

2017 оны 05-р сарын 16 өдөр, 17 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Oyunhorolll
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол салбарын хүрээнд төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх тушаал гаргав. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа байгууллагууд дарга, төсвийн ерөнхийлөн захирагч нарт дараах үүргийг хүлээж байна. Тухайлбал, төрийн албан хаагчийн зэрэг, дэв ахиулах шийдвэрийг 2019 оныг дуустал гаргахгүй байх, ирэх оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл өндөр насны тэтгэвэрт гарсан албан хаагчийн оронд нөхөн томилгоо хийхгүйгээр ажилтнуудын ажил үүргийн хуваарийг шинэчлэн оновчтой тогтоохыг даалгасан байна. Мөн албан тушаалтнуудын гар утас төлбөрийг төсвөөс санхүүжүүлэхгүй бөгөөд яамны хэрэгцээнд автомашин, эд хогшил худалдаж авах, ажлын байранд урсгал зардал хийх зэрэг төсвийн зарлагыг хаалаа. Энэхүү ажлыг зохион байгуулахыг Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Цаг уурын орчны шинжилгээний газрын дарга С.Энхүвшин, Санхүүгийн хэлтсийн дарга  Б.Нансалмаа нарт даалгасан юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, цаг тухай бүрт нь тайлагнаж байхыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Алтангэрэлд үүрэг болголоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. unen
     (119.40.98..***)
    2017/05/16 17:26

    baliar awgai shunaltai , oir hawiinhniihaa tolgoig zalgisan har awgai gazriin naimaachin uheesei

    (0) (0)