Дэлхийн 99 орны компьютерийн системийг хамраад байсан хакер халдлагыг 22 настай Маркус Хатчис гэдэг британи залуу зогсоосон байна. Тэрээр АНУ-ын Лос-Анжелес хот дахь кибер аюулгүй байдлыг хангадаг “Kryptos Logic” компанид ажилладаг жирийн инженер.
Маркус Хатчис компанийнхаа ажилтнуудын адил амралтын өдрөөрөө өдөр, шөнөгүй ажилласан байна. Тэд нийгмийн сүлжээндээ чухал ажлыг хийж чадсан бөгөөд вирусыг зогсоож арвин их буян үйлдсэн нь энэ.
Ойролцоогоор 100 мянган компьютер халдлагад өртсөн гэж Маркус мэдэгдээд хэрвээ бид шуурхай ажиллаагүй бол үүнээс олон компьютер халдлагад өртөх байлаа гэжээ.
Уг кибер дайралт Их Британи, АНУ, ОХУ, БНХАУ, Испани, Итали, Тайвань,Украин улсыг онилсон байжээ. Европын “Телефоника”, Их Британийн Үндэсний эрүүл мэндийн байгууллага, Америкийн “FedEx” тэргүүтэй 75 мянган байгууллагын мэдээллийг хакердахыг хүссэн хакерууд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагаас хулгайлсан “Eternal Blue” гэх кибер зэвсгийг ашигласан гэж Майкрософт компани мэдээлсэн байна.