Францын нийслэл Парис хотын зөвлөл хотынхоо нэгэн гудамжийг Тунист өрнөсөн хувьсгалын шалтгаан болсон Мохаммед Буазизигийн дурсгалыг хүндэтгэн түүний нэрэмжит болгох шийдвэр гаргажээ. Тунисийн Сити Боузед хотын иргэн,26 настай М.Буазизи хэдийгээр дээд боловсролтой ч мэргэжлийн ажил олдохгүй тул зах дээр жимс зарж амь зуудаг байжээ.
Гэтэл Тунисийн цагдаа нар түүнийг зөвшөөрөлгүйгээр худалдаа хийсэн гэж худалдаа хийх эрхийг нь хассан байна. Амь зуулгагүй болсон тэрээр хотын даргын байрны өмнөх талбайд өөрийгөө шатааж зулын гол болсон. Мохаммед Буазизигийн зоригтой эсэргүүцлээр Арабын ертөнцийн хувьсгал эхэлсэн юм. Түүний дурсгалыг Парис хотынхон үүрд дурсахаар шийдсэн нь энэ аж.