Дөнгөж төрсөн эхчүүд хөхөндөө сүүгүй байж болохгүй

2017 оны 05-р сарын 15 өдөр, 15 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
suu

УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн чуулганаар Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийг баталсан. Ирээдүйн бяцхан үрсдээ санаа тавьж байгаа улстөрчдөд талархая. Уг хуульд зааснаар 0-6 насны хүүхдэд эмчийн зааваргүйгээр нэмэлт тэжээл өгөхийг хориглосон. Энэ заалт арай л энэрэнгүй биш санагдана.

Дөнгөж төрсөн эхийн хөхөнд сүү орохгүй бол нярай хүүхдээ яах вэ. Улаан нялзрай амьтныг нэмэлт тэжээл сүү өгөхгүй орилуулаад байх уу. Хуульд заахдаа 0-6 сартай хүүхдэд нэмэлт тэжээл өгч болохгүй гэсэн гээд гүрийх үү. Хөхөнд нь сүү орохгүй байгаа эхийг заавал сүү оруул гээд шахах уу. Энэ мэтийг эрхэм гишүүд яагаад бодсонгүй вэ.

Бүх юмыг хуулиар зохицуулах ёстой нийгэмд бид амьдарч байгаа. Үүнийг бүгд мэдэж байна. Тэгвэл хуульд заасны дагуу “нярай хүүхдээ заавал хөхөөрөө хоолло,хөхөндөө заавал сүү оруул.6 сар хүртэл нь нэмэлт тэжээл өгч болохгүй” гээд хууль яриад нялх биетэй бүсгүйн нулимсыг барах уу. Харин төсөлд баяртай мэдээ бас байнаа. Хүүхэд төрүүлсэн оюутанд нэг жилийн тэтгэмжтэй чөлөө өгнө гэсэн чихэнд чимэгтэй мэдээ дуулдана.

“Эхийн сүүгээр хооллох, хүүхдийн эрхийг хангах, тэднийг өвчнөөс сэргийлэх, эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, гэр бүл төлөвлөлтийг хангах зорилгоор хүүхэд төрүүлсэн оюутанд тэтгэмжтэй нэг жилийн чөлөө олгоно. Оюутны жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг жил ажилласан гэж тооцох ба оюутны үндэсний тэтгэлгийг цуг олгоно” хэмээн заасан байна.

Н.Дөлгөөнжин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх