Өглөө 11.50 цагийн үед хотын баруун талд байдаг Гурвалжингийн гүүр орчимд гал гарч эхэлжээ. Бөөн хар утаа нүүгэлтэж,гал дээшээ цоролзож эхлэхэд хүмүүс гал команд руу дуудлага өгсөн байна.
Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад, Баянгол дүүргийн 20дугаар хорооны нутаг Гурвалжингийн гүүрний урд талд байрлах хөөсөнцрийн үйлдвэрт гал гарсан гэв. Онцгой байдлын газарт галын дуудлага 12.02 цагт ирсэн байна. Аврах дөрвөн анги гал унтраахаар явжээ.