Энэ сарын 11 өдөр буюу өнгөрсөн пүрэв гаригт парламентад суудалтай улс төрийн намууд Сонгуулийн Ерөнхий хороонд 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийнхээ материалыг хүргүүлсэн.
Харин өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо МАН, АН, МАХН-аас нэр дэвшигчдийг бүртгэх эсэх, хуульд нийцэж байгаа эсэх талаар хуралдаж МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн бол, МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг хуульд нийцэхгүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна.
Харин Сонгуулийн ерөнхий хорооны гадна суулт зарлаж буй МАХН-ын гишүүд жагсах болно гэдгээ мэдэгдээд байна. Мөн МАХН-д Н.Энхбаяраас өөр хүнийг нэр дэвшүүлэх эрх нь нээлттэй байгаа юм.
Н.Намуун