Шилмүүст моддоор гоёсон Улаанбаатар дэлхийн ногоон нийслэл болно

2017 оны 05-р сарын 15 өдөр, 11 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shilmuust

Хүүхэд байхад ээж минь мод шуугих чимээг чих тавин сонсч бай гэж хэлдэгсэн. Салхины исгэрээ мододтой нийлэн дуулахад хүний сэтгэлийн цог жавхаа сэргэдэг гэж учрыг нь тайлбарлаж билээ…

Сүүлийн олон хавар нэг наст цэцэгсээр зуурхан гоёл хийж явсан нийслэл маань энэ зуныг мөнх ногоон моддоор угтаж байна. Агаарын бохирдол, яндан, машин тэрэгний утаа, тоос гээд хотынхныг байх суух аргагүй болгосон суурьшмал соёлын бэрхшээлийг шийдэх гарц нь цэцэрлэгжүүлэлт, мод, бутны тарималжуулалт гэдгийг дэлхийн жишиг бидэнд харуулсан билээ. Зуун дамжин наслахдаа тэнгэр өөд тэмүүлдэг мөнх ногоон модод хүчил төрөгчийн эх ундарга гэдэг утгаараа агаарыг шүүгч, угаагч, бас эрүүлжүүлэгч юм.

Үүнийг хүн бүр шахам мэддэг ч өнөөдрийг хүртэл идэвхтэйгээр мод тарьж, ургуулж, арчилж чадаагүйн шалтгаан юу байсан юм бол… Өөрөөр хэлбэл, бид экологийн боловсрол, мод тарих арга ухаанд шимтэн суралцаагүйнх билээ. Самрыг замын хажуухнаас худалдаж аваад идэх дуртай мөртлөө ямар модноос ургадаг, яаж түүдгийг мэддэг хүн хэр олон байдаг юм бол. Модыг хөрсөнд шилжүүлэн суулгасны дараа хэдэн цагт усалж, хэрхэн арчлах ёстой талаарх мэдээлэл бидний дунд огт байхгүй гээд хэлчихэд хилсдэхээргүй. Ингэхээр мод тарих, ургуулах, түүний үр шимийг хүртэх төлөвлөгөө утгаараа хэрэгжээгүй нь ийм л шалтгаантай байсан биз ээ.

Тоймлоод хэлэхэд, хамгийн бага арчилгаа шаарддагаараа Улаанбаатарт улиас л ургаж байна. Гэтэл шилмүүст модод тарьж ургуулах нь нийслэлийн ногоон байгууламжид чухал ач холбогдолтой. Жишээ нь, манай улсад таван зүйлийн шилмүүст мод ургадгийн нэг нь Нарс. Шилмүүст мод бол дэлхийн сэрүүн бүсийн ойн цөм хэсэг ч гэгддэг. Сэрүүн бүсийн хамгийн урт насалдаг, том хэмжээтэй болж ургадаг мод ч гэж хэлж болно.

Иймд энэ хавар нийслэлийн Засаг даргын санаачилгаар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ганцхан жилийн настай алаг цэцэгсээр биш, мөнх ногоон шилмүүст модтой, ирээдүйн үр удам, хойч үед эрүүл амьдралын орчныг бүрдүүлсэн Улаанбаатар хот болох ажлыг эхлүүлсэн нь нийслэлчүүдийн сайшаалыг хүртэж эхлээд байна.

Өнгөрсөн намар зүүн дөрвөн замаас Улсын их дэлгүүр хүртэл 200 гаран том нарс мод шилжүүлэн суулгаж эхэлснийг та бид харсан. Дэлхийн жишиг нийслэл, бизнес экологийн төв болохоор тэмүүлж буй Улаанбаатар хотын хувьд энэхүү үйл ажиллагаа ач холбогдолтой гэдгийг судлаачид хэлж байна.

Тухайлбал, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, биологийн ухааны доктор, профессор, дендрологич Б.Чимид “Том мод шилжүүлэн хотоо чимдэг нь дэлхийн жишиг. Шилмүүст мод хотын нөхцөлд жилд 2-3 см өсөлт өгч байна. Тэр мод таван метр болоход хэдэн жил шаардагдах вэ. 30-40 жил болж байж 5 метр өндөр болно. Та, бидний нас гүйцэхгүй шүү дээ. Харин авч ирсэн модоо ургуулах ёстой. Тийм технологи, арга бүгд бий болжээ. Дэлхийн жишигт хүрсэн технологиор, нийгмийн хариуцлагатай компаниуд энэ ажлыг хийх ёстой. Хэдэн мянга, сая га-аар нь ойгоо шатаачихдаг мөртөө цөөхөн мод аваад яаж ийгээд ургуулчихвал манай хот 2-3 жилдээ ногоон болно” хэмээн өнгөрсөн баасан гаригт “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Ер нь том мод шилжүүлэн суулгах нь дэлхийн ногоон хотуудын гол авч хэрэгжүүлдэг ажил юм. Жишээ нь, өнгөрсөн 2015 оны хоёрдугаар сарын 4-нд Английн 10 дахь том хот гэгддэг Бристолын мээр Жорж Фергусон болон байгаль орчны асуудал хариуцсан яамны Төрийн нарийн бичгийн дарга Элизабет Трасс нар том мод ургуулж, сая модтой ногоон хот болох төлөвлөгөөндөө хэрхэн хүрч байгаа талаар http://thegreencity.com-д мэдээлсэн байв. “Европын ногоон нийслэл болох үйл хэрэг маань том мод ургуулж сая модтой болох төлөвлөгөөний хэрэгжилт болж буйд маш их сэтгэл хөдөлж байна. Бристол хотын ирээдүй болсон хүүхдүүд ногоон моддын дунд тоглож, тэдний эргэн тойронд өсч торнино гэдэг маш чухал ач холбогдолтой зүйл юм” хэмээн мээр Жорж Фергусон хэлсэн байна.

Дэлхийн хотууд ногоон байгууламжаа нэмэгдүүлэх ажлын хүрээнд том моддыг шилжүүлэн суулгах туршлагыг хэрэгжүүлж байгаа ба 200-300 настай модыг хүртэл шилжүүлэн суулгаж байна. Ийм настай модны шилжүүлэн суулгах технологи ч хүртэл бий болоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Ойрын жишээ, манай урд хөрш Өвөрмонголчууд Далан хар уулаа бүгдийг нь уулнаас мод авч ирээд ойжуулчихсан байдаг.

Ийнхүү Улаанбаатар хот дэлхийн ногоон нийслэлүүдийн нэг болох ТОМ амбиц том моддыг шилжүүлэн ургуулах их үйл хэргээр эхлэлээ тавьж байна.

Бас тун удахгүй нийслэлийнхээ гудамжаар алхаж явахдаа бид моддын дуулах чимээг сонсоно. Тэр эгшиглэнт аялгуу нийслэлчүүдэд урам зориг, аз жаргал бэлэглэнэ гэдэгт итгэж байна. Яг л ээжийн минь хэлсэн шиг…

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 5 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (202.9.43.1.***)
    2017/05/16 01:43

    Zobdoo

    (0) (0)
  2. иргэн
     (103.26.195.***)
    2017/05/15 20:00

    Услах л хэрэгтэй суулгах яахав ургуулах хэрэгтэй өвөрмонголп бол ургуулдаг манайд бол суулгапаг

    (0) (0)
  3. uxer
     (103.10.23..***)
    2017/05/15 16:18

    naad tarisan geed bga suulgasan zuil chin udaxgui ta nariig songuuliin xugatsaa chin duusaxtai zeregtseed bugd urgaxaa boliod xog bolno doo zalxuu mongolchuud yu ch xiij chadaxgui uxuuleed duusna xairan mod xairan mongo

    (0) (0)
  4. high
     (103.10.23..***)
    2017/05/15 14:28

    Оросын угсаатан судлаач нэрт эрдэмтэн Гумилев 1970 оны үед Монгол гэдэг Азийн буурай орон наанадаж 30 жил цаанадаж 40 жилийн дараа гэхэд үндсэндээ гадаад болон дотоодын нөлөө зөрчлөөс болж үндсэндээ Улс гэсэн статусаа бүрэн алдсан байх бүрэн магадлалтай гэж бичин шуугиулж байж билээ.Энэ өчиггүй үнэн байжээ гэдгийг үнэхээо 2нүдээрээ харлаа да Ээ бүү үзнгд хайран ч эх орон газар нутаг ирээдүй болсрн үр хүүхэд 5 хошуу мал идээ, ёс заншил минь Үүрд баяртай болж дэ Даанч үүнийг ойлгох сэхээгүй болсон бараг 2 сая гаруй эргүү болсон төөрөлдсөнг монголчууд, арай дөнгүүр 500 гаруй мянган нийгмийн идэвхитэй хэсэг , баяжиж хувиа бодож нутаг усаа зарж Щвейцарт данстай 200 гаруй бүл луйварчид, гадаадад доншуучилж яваа 300 гаруй мянган аргаа барагсад байна да ээ чааваас

    (0) (0)
  5. Anonymous
     (218.147.19.***)
    2017/05/15 13:15

    Улин хуцаад ууцаараа газар нудээд бай

    (0) (0)