УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МОД ТАРИЛАА

2017 оны 05-р сарын 13 өдөр, 18 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uyimj4bpgh

Өнөөдөр “Мод тарих Үндэсний өдөр”. Энэ өдөр УИХ-ын дарга  М.Энхболд, Байгаль орчны сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын нэр бүхий гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  зохион байгуулсан “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн нээлтийн арга хэмжээнд оролцож, мод тарилаа.

Туул голын ай сав дагуу, нийслэлчүүдийн  ундны цэвэр усны хамгаалалтын бүс  дунд  байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ хавар мод тарих ажилд төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж нийлсэн 90 гаруй байгууллага,  1000 гаруй   иргэн оролцож,  улиас, хайлаас, чацаргана, бургас гэсэн дөрвөн төрлийн 2000 ширхэг мод сөөгийг  4 га  талбайд тарьж байна.

УИХ-ын дарга М.Энхболд байгаль орчноо хайрлан хамгаалж, мод, бут сөөг тарих ажилд идэвхтэй оролцож байгаа иргэд, аж, ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлээд “Дэлхий нийтэд байгаль экологийн тэнцвэр алдагдан, цаг агаарын дулаарал, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа энэ үед мод тарих ажил хүрээгээ улам тэлж байгаад баяртай байна. Хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд нийт иргэд, байгууллага, та бүхний идэвх санаачилга, оролцоо хамгаас чухал юм. Бид мод тарихаас гадна тарьсан мод, бут сөөгөө хамгаалж, арчлах ургуулах ажилд анхаарал хандуулах  хэрэгтэй. Дашрамд өгүүлэхэд Монгол Улс бүх нийтээрээ мод тарих өдрийг уриалан тэмдэглэж эхэлсэн 33 дахь улс юм” хэмээн онцлон тэмдэглэж байлаа.

Монголчуудын хувьд жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласнаас хойш долоон жил өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд  мод тарих бүх нийтийн өдрийг 14 удаа зохион байгуулж, 10.1 сая мод тарьжээ.

А.Алтан

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (202.179.31.***)
    2017/05/14 10:42

    Иймэрхүү сурталчилгаа хүний дургүйг хүргэнэ шүү Үүнийг анхаар

    (0) (0)