Хилийн цаана Сибирийн ой шатаж байна

2017 оны 05-р сарын 12 өдөр, 14 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ulan gal

Монгол Улстай хил залгаа ОХУ-ын нутгийн ойн бүсэд гарсан түймрийг гал сөнөөгчид унтрааж хүчрэхгүй байна. Сибирийн ойн гал түймрийн хамрах хүрээ хумигдахгүй байгаа аж. Эрхүү муж,Сибирийн бүс нутагт дэгдсэн ойн түймрийн талбай хоногийн дотор 40 гаруй хувиар тэлж, 1700 га боллоо гэж онцгой байдлын газраас мэдээлжээ.

Эрхүү муж, Өвөр Байгалын хязгаарт хамгийн олон түймрийн голомт бүртгэгдлээ. Цурманд оруулсан түймэр ч байгаа гэж ой хамгаалах “Авиалесоохрана” албанаас мэдээлсэн байна. Түймрийн гол шалтгаан нь ихэнхдээ хүмүүсийн санамсаргүй болгоомжгүй байдалтай холбоотой. Ялангуяа баярын өдрүүдэд агаар хэт халж, салхи шуурга хүчтэй байснаас түймрийн хамрах хүрээ хяналтаас гарчээ.

Өчигдрийн байдлаар,Эрхүү мужид 802, Өвөр Байгалын хязгаарт 762 га ой шатаж байна. Энэ жилийн хавар Тувад 65, Красноярскт 35 га талбай шатжээ. Буриад улс,Алтайн хязгаарт бага хэмжээний түймэр бүртгэгдсэн байна.Сибирийн ойн түймрийн талбай нэг хоногийн дотор 1200-аас 1700 га болон тэлэв. Түймэртэй тэмцэхэд 227 хүн, 35 нэгж техникийг дайчлан ажиллаж байна гэж ой хамгаалах алба мэдээлжээ.

Н.Намуун

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх