ОХУ-аас гаралтай “Цэнхэр халим” хэмээх тоглоомоос үр хүүхдэ холхон байлгахыг цагдаагийнхан анхааруулж байна. Юуны учир интернэт тоглоом ирээдүй үеийнхэнд маань аюул дагуулах гээд байгаа нь уг тоглоом нь өсвөр үеийнхнийг амиа хорлоход уриалсан даалгавартай аж.
Манай хойд хөршид “Цэнхэр халим”-аар тоглосон 130 гаруй хүүхэд амиа хорлосон тохиолдол гарсан байна. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Ариунболд эцэг,эхчүүд ,олон түмэнд хандаж сэрэмжлүүлэхдээ,”Цэнхэр халим” нэртэй сошиал тоглоом бий болжээ. Манай улсаас уг тоглоом руу хийж байгаа хандалт нэмэгдэж байна.
Энэ тоглоомыг судалж үзэхэд, тухайн бүлгэмд элссэн гишүүддээ цаанаас өдөр бүр зааварчилгаа өгдөг юм байна. Зааварчилгаа нь тухайн хүний бие махбодь, сэтгэл санаанд ноцтой хохирол учруулах аюултай даалгаврууд юм. Даалгавар хүндэрсээр хамгийн сүүлийн өдөр тухайн хүнийг амиа хорлоход хүргэдэг нь хамгийн гамшигтай. Манай улсад өнөөдрийн байдлаар энэ тоглоомтой холбоотой гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдол бүртгэгдээгүй байна гээд эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид өсвөр насны хүүхдүүдийн интернэт орчин дахь хэрэглээнд хяналт тавьж, өөрийн биед гэмтэл учруулах, амиа хорлохыг завдах үйлдлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэйг анхааруулав.
Хэрэв таны хүүхэд “Цэнхэр халим” сонирхож шохоорхож байгаа сэжигтэй тохиолдол ажиглагдвал даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хамтран ажиллах хэрэгтэй. Сошиал ертөнцийн хязгааргүй орон зайд тоолж барамгүй олон челленж байх бөгөөд түүнд хүмүүс өөрийн бодолгүй нэгдэж есөн бусын юм хийдэг,бусдыг даган баясдаг.
Манай өсвөр насныхан ч бусдыг даган дуурайж үүнээсээ болж амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол байна. Монгол Улсын хэмжээнд 450 мянга гаруй өсвөр насны хүүхэд байгаа гэсэн статистик бий. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникт хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо 2010 оноос хойш 2.5 дахин нэмэгджээ.
Сүүлийн жилүүдэд компьютерийн дон гэж хүнд асуудал тулгарч байна. Үр хүүхэд,ирээдүй хойч үеийнхэн маань өдөр шөнөгүй донттолоо тоглодог боллоо. Нойр хоолоо мартан РС-нд өнжин хонон тоглож байгаа тэдний сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулахгүй бол оройтох гээд байна. Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйд хүчтэй нөлөөлдөг “Цэнхэр халим” гэх тоглоомыг монгол хүүхдүүд ч тоглоод эхэлсэн гэх мэдээлэл байгааг Сэтгэцийн эрүүл мэндийнхэн ярьж сэрэмжлүүлж байна.
Цахим тоглоомонд донтож,тус төвд хэвтэж эмчлүүлсэн хүүхдүүдийн нас 11-16 байгааг судалгаанд дурджээ. Тэгэхээр энэ насны хүүхдүүд эрсдэл аюул ихтэй “Цэнхэр халим”-д автах вий гэсэн айдас дагуулж байгаа юм. Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарлаа чангаруулах хэрэгтэй байна. Хүүхэд тань чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлж байгаад хяналт тавихгүй бол таны хүүхдийг “Цэнхэр халим” нэг л өдөр яаж ч мэднэ.
“Цэнхэр халим” тоглоомыг тоглосон өсвөр насны хүүхдүүд амиа хорлосон тохиолдол улам нэмэгдэж байгаа тул дэлхийн бүх улсын төр засгаас онцгойлон сэрэмжлүүлэх болсон. Монгол Улсын төр ч мөн адил “Цэнхэр халим”-ын аюулын талаар ард түмэндээ сэрэмжлүүлэн анхааруулж байна.
Н.Намуун
1.Garan deeree halim zurna
2.ondroos usrene
3.Shono aimshgiin kino Uzne
Iim daalgavar baidag stenher halim naas bol bgaarai 1han daalgavar biyluulvel chamaig alna gej surduuldeg ym ene chin “uhliin togloom” zarimdaa chataar togoldog block hiij bolku ygaad gevel fs ruu chin orood fsiig chin hakerdana ene stenher halim chin haker boyhood goo bai ene ni 2018 ond garj bsan ene togloomig togloson neg ohin amia aldsan odoo 2021ond dahin garj irsen bitgii ene togloomig toglo ene togloom d bitgii negd
Энэ хорлож байгааг зогсоогоод хүүхдэд хоол хийхийг эсвэл тоо бодохыг гээд эерэг юм зааж болохуу бас ээж аав нар утасыг нь гээд бүх ухаалаг зүйлийг аваач
аймар юмаа
Ymar aimar ym be
Ene bolovsroliin said eruul mendiin said nar ene talaar huuhduuded surguuliudad sain medeelj uureg daalgavar ogoosei ene said nar ajlaa sain hiihgui yum a