46 байршилд газар чөлөөлөх ажил хийж, орц гарцыг нээгээд байна

2017 оны 05-р сарын 12 өдөр, 13 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gazar

Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах зорилгоор “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд нийслэлийн Газрын албанаас төвийн 6 дүүргийн хэмжээнд явган хүний зам, авто зам хаасан буюу орц гарц, авто машины болон явган хүний зам хаасан хаалт, хашаа, саадыг чөлөөлөх 129 байршил судалгааг гарган шаардах хуудас өгч, газар чөлөөлөх ажлыг хийж байна.

5 дугаар сарын 11 өдрийн байдалаар дээрх 129 байршлаас 46 байршилд газар чөлөөлөх ажлыг хийж орц гарцыг нээгээд байна. Цаашид үлдсэн байршлуудын газрыг чөлөөлөх ажил үргэлжилнэ.

Тухайлбал,

  • Баянгол дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 18 хороо, Таван-Эрдэнэ хүнсний захын урд хэсэгт эзэмшил газраа хэтрүүлэн хашаа барьсан, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг хааж барьсан хашааг буулгаж газар чөлөөлөх ажлыг хийв.
  • Баянгол дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 19 хороо, 58 дугаар байрны зүүн хойд талд орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж зөвшөөрөлгүй байрлуулсан 4 чингэлгийг буулгав.
  • Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 4-р хороо Американ дэнж хотхоны ард нийтийн эзэмшлийн зам талбай, авто замыг хааж байрлуулсан 4 чингэлгийг буулгаж зам талбайг чөлөөлөх ажлыг хийв.
  • Чингэлтэй дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 6 дугаар хороо, 5 дугаар сургуулийн зүүн талын авто зам дагуу явган хүний замыг хааж барьсан шатыг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийв.
  • Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 16 хороо, 72 дугаар хотхоны орчимд явган хүний зам хааж барьсан хашааг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийв.
  • Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 41 дүгээр байрны хажууд явган хүний замыг хааж барьсан хашааг буулгаж газрыг чөлөөлөв.
  • Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 4-р хороо Американ дэнж хотхоны ард нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын хааж байрлуулсан контейнеруудыг буулгаж зам талбайг чөлөөлөх ажлыг хийв.
  • Сүхбаатар дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 1 дүгээр хороо, Чойжин ламын сүмийн баруун талд нийтийн эзэмшлийн зам талбайг хашиж байрлуулсан гинжтэй хаалтыг авч, газрыг чөлөөллөө. Мөн тус дүүргийн 2 дугаар хороо 31 дүгээр сургуулийн зүүн хойд талд зам хааж байрлуулсан бетонон хаалтыг чөлөөлж, орц гарцыг нээв.
  • Сүхбаатар дүүргийн 6-р хороо 27, 28-р байрны хажууд нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хашаа хаалтыг чөлөөлөв.

“Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулснаар нийтийн эзэмшлийн зам, талбайн газар чөлөөлөлт, зөрчил арилгах ажил хийгдсэнээр орчны тохижилтын ажил гүйцэтгэх, авто болон явган хүний зам барих боломж нөхцөл бүрдэнэ, эзэмшил, ашиглалтад байгаа газруудын байнгын болон барилгын түр хашааг стандартын дагуу бариулах, өнгө үзэмжийг сайжруулж, хур хог үүсэх зэрэг орчны бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлнэ, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх зэрэг ач холбогдолтой юм.

Мөн эзэмшил, ашиглалтад байгаа газраа зөвшөөрөлгүйгээр сунгаж, нийтийн эзэмшлийн зам, талбайг хашсан 341 байршил байгааг илрүүлсэн. Эзэмшил, ашиглалтад байгаа газраа зөвшөөрөлгүйгээр сунгаж, нийтийн эзэмшлийн зам, талбайг хашсан 341 иргэн, хуулийн этгээдийг уг зөрчлөө арилгах мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх