В.Путин,С.Шойгу нар тэрбумтнуудыг “бут ниргэлээ”

2017 оны 05-р сарын 11 өдөр, 14 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
putin01

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр хоккейн нөхөрсөг тэмцээнд оролцов. Түүний багт Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу,олимп дэлхийн олон удаагийн аварга Вячеслав Фетисов, Павел Буре, Москва мужийн захирагч Андрей Воробьёв нар тоглосон бөгөөд Тула хотын дарга Алексей Дюмин хаалгач хийсэн байна.

Тэд улаан өмсгөлтэй тоглосон бол эсрэг багийнхан цагаан өмсгөлөөр ижилсжээ. Цагаан багт Оросын тэргүүн баячууд,тэрбумтан бизнесменүүд оржээ. Тэдний дунд ах дүү Аркадий,Борис,Роман Ротенбергүүд,Владимир Потанин, нэрт саксофонч Игорь Бутман, уран гулгалтын мастер Евгений Плющенко нар тоглосон байна.

В.Путиний баг”Шөнийн хоккейн лигийн одууд” нэртэй бол эсрэг багийнхан “Хоккей сонирхогч тэрбумтнууд” аж. Энэ удаагийн тоглолт 17:6 –ийн харьцаатай В.Путин,СШойгу нарын багийн ялалтаар өндөрлөв.

В.Путин өрсөлдөгчийнхөө хаалганд 6 гоол оруулсан бол С.Шойгу 3-ыг оруулсан байна.

2015 онд В.Путин ийм тэмцээнд оролцохдоо 8 гоол хийж байсныг хөгжөөн дэмжигчид нь дурсаж энэ удаа арай түүндээ хүрсэнгүй гэж байв. Гэхдээ В.Путин маш хүчтэй довтолж байсныг магтжээ.

putin2 putin3 putin4

Эх сурвалж:Лента.ру

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (43.242.241.***)
    2017/05/11 14:37

    Путин ёстой гайхамшигтай хүн дээ Монголд минь ийм хүн төрөөсэй

    (0) (0)