Эх түүх,эзэн Чингис рүү нулимахаас өөр хийх ажил С.Молор-Эрдэнэд олдсонгүй

2017 оны 05-р сарын 11 өдөр, 13 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
chingis1101.

Философич, улс төр судлаач С.Молор-Эрдэнэ оюутнуудад хачин сонин агуулгатай лекц уншиж Монголын хэдэн зуун жилийн түүх рүү нулимж орхив. Эх орон,их түүхээ ингэж ойлгож,ярьж явдаг хүн бас байдаг байх нь. “Өнөөдрийн Монголтой Чингис ямар ч хамааралгүй.

Тэрээр төр байгуулаагүй. Чингисийн үед төр байтугай байшин, барилга, хууль эрх зүй байгаагүй. Энэ бол түүхийн завхруулга. Тухайн үед эсгий гэр ч байгаагүй юм. Өвлийн хүйтнийг эсгий гэртэй давна гэж байхгүй. Урагшаа дулаан газраар л амьдарч байсан байх” гэж ярьж байгаа түүний лекц сошиал ертөнцөд шуугиан тарьж байна.

Түүний ярьсныг монгол хүн бүр “арай биш ээ,энэ чинь эрүүл хүн үү” хэмээн гайхширч балмагдаж хэд хонов. Хэсэг хугацаанд нам жим байсан С.Молор-Эрдэнэ гэнэтхэн нэг өдөр гарч ирэхдээ эзэн хаан, эх түүхээ аймшиггүйгээр “баллуурдлаа”.Хэдэн жилийн өмнө Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга хийж байхдаа улс төрөөр багагүй хөөцөлдсөн боловч тэгтлээ амжилтад хүрээгүй. Тэгвэл одоо монголчууд байтугай дэлхий хүлээн зөвшөөрсөн Их эзэн богд Чингис хаанаар оролдож, Монголын хэдэн зуун жилийн үнэн түүхийг хэзээ ч байгаагүй хэмээн ярьж байгаа түүнийг яалтай ч билээ хэмээн түүх судлаачид толгой сэгсэрч байна.

1206 онд Монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан Чингис хааны түүхэн гавьяа нь монголчуудын бахархал билээ. Түүнийг дэлхий мэднэ. Хиад Боржигон Есүхэйн Тэмүжин түүний үр хүүхдийн гадагшаа хийсэн аян дайныг байгаагүй гэж хэлж буй С.Молор-Эрдэнийн толгой дэндүү эргэжээ. Чингис хаан Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн, түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлж байсныг Монголын түүх төдийгүй дэлхийн түүхэнд бичигдэн үлдсэнийг хэний хэнбугай ч үгүйсгэж барахгүй. С.Молор-Эрдэнэ Германд дээд боловсрол эзэмшсэн доктор хүн ингэж дэмийрнэ гэдэг арай л биш дээ.

Н.Намуун

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (103.212.11.***)
    2017/05/13 11:01

    Жинхэнэ галзуу

    (0) (0)