“ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД”-ийн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Татварын газраас ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн сургуультай хамтран оюутнуудын дунд “Татварын хуулийг хэн сайн сурталчлах вэ” тэмцээнийг 8 дахь жилдээ “Далд эдийн засгийг ил болгоцгооё” уриан дор амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнийг ирээдүйн татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх, НӨАТ-ын хууль болон НӨАТУС-ийг бизнес эрхлэгч болон худалдан авагчдад таниулан сурталчлах зорилгоор явуулсан бөгөөд уралдаанд оролцогч 3, 4-р курсийн оюутнуудаас бүрдсэн:
• Б.Бумбаяр ахлагчтай “Томруулдаг шил”
• Э.Үжин ахлагчтай “Apex”
• Г.Даваасүрэн ахлагчтай “Triangles”
• Б.Төгөлдөр ахлагчтай “Space”
• Б.Номиндарь ахлагчтай “TT-03” багууд оролцлоо.
Нийслэлийн томоохон худалдааны үйлчлгээний төвүүдийг багтаасан Баянгол дүүргийн 15 дугаар хорооны иргэд олноороо үйлчлүүлдэг худалдааны төвүүдээр и-баримтын сурталчилгаа хийх, татварын хуулийг сурталчлан таниулах, иргэдийг и-баримтаа бүртгүүлж хэвшүүлэхэд нөлөөлөхүйц эерэг утга агуулгатай зурагт хуудас бэлтгэх, шилдэг татвар төлөгчдийг сурталчлах, НӨАТ-ын хуулиар бодлого бодож асуулт хариултын тэмцээнд оролцох гэсэн 4 үе шаттайгаар тэмцээнийг зохион байгуулж багуудад БУХС-ийн багш Ё.Мөнхтуяа, Нийслэлийн татварын газрын байцаагчид зөвлөгөө өгч ажиллалаа.
Энэ удаагийн тэмцээнд
#Тэргүүн байранд Б.Номиндарь ахлагчтай “ТТ-03” баг,
#Хоёрдугаар байрт Б.Бумбаяр ахлагчтай “Томруулдаг шил” баг,
#Гуравдугаар байранд Г.Даваасүрэн ахлагчтай “Triangles” баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.