УИХ-ын гишүүн асан Г.Уянга гэнэн улстөр хийгээд ашиг олсонгүй

2017 оны 05-р сарын 10 өдөр, 18 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uYANGA

УИХ-ын гишүүн асан Г.Уянга Их жанжны талбай дээр хэдэн өдөр хаврын хавсарганд нүдүүлж,цүнх саваа алдан байж суув. Түүний суугаад байгаагийн зорилго нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулахад байгаа гэсэн. Гэтэл өнөөдөр иргэний нийгмийн төлөөлөл хэдэн нөхдийн хамт Төрийн ордныг нэг удаа тойрч гороолов.

Ийнхүү Төрийн ордныг тойрч гороолсноор түүний суулт дуусч байгаа аж. Тэрээр горооныхоо үеэр мэдэгдэхдээ “Энэхүү акц нь зөвхөн Ерөнхийлөгчийг огцруулах тухай асуудал биш, илүү өргөн хүрээтэй үйл явц гэж ойлгож болно. Цаад утгаараа Монголын төрийг туйлдуулж байгаа МАНАН-гийн том сүлжээг нураах зорилготой алхмуудын нэг юм.

Өмнө нь бид уг сүлжээний зөвхөн тэмтрүүлтэй тэмцдэг байсан. Үүгээр нөхцөл байдал дээрдсэнгүй. Тэмтрүүл эргэж ургаад байна. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулж, С.Баярыг Элчин сайдаас нь эргүүлэн татсанаар МАНАН бүлэглэлийн амийг тасалж чадах юм” гэв. Юуны учир Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч байх хугацаа өнөө маргаашгүй дуусах гэж байхад огцруулна хэмээн суулт хийх нь Г.Уянгад ямар хэрэгтэй юм бол.

Заавал огцруулах байсан юм бол УИХ-д эрх мэдэл эзэмшин сууж байхдаа “түлхэх” байсан биш үү гэсэн шивэр авир яриа олны дунд сонсдох. Уг нь Ц.Элбэгдорж Г.Уянгыг орох оронгүй явахад нь байр өгч,намын нөхдийнхөө өмнө түлхүүрийг нь гардуулж байсан юм билээ. Тэгвэл энэ эмэгтэй ядарч тэвдэж явахад нь орох оронтой болгосон хүнтэй харгалдаад байдаг хуншгүй юм бэ гэх яриа салхи шуургатай уралдан олны чихэнд хүрлээ. Ер нь монгол хүн жудагтай,хунштай байхыг эрхэмлэдэг. Харин Г.Уянга байсхийгээд л “Ханилж явж нөхрөө,хатирч явж морио” гэдгийг харуулаад байх юм. Өнгөрсөн сонгуулиар үй зайгүй найзынхаа “ар руу хутга шааж” ямар гээч сенсаац дэгдээлээ. Нам байгуулж байна гэж хичнээн амьтныг хөлдөө чирэв. Өнөөдөр талбай дээрх цуглаанд оролцож, сонирхож яваа хүмүүсийн амнаас энэ мэт элдвийн дурсамж унах. Хүн чанаргүй болж байж улстөр хийдэг юм биш үү гэлцэх нь иргэн Г.Уянгад хаягласан ард түмний сануулга байж болох.

Ийм маягаар улстөр хийх нь дэндүү гэнэн явдал гэдгийг найз нөхөд,улстөрийн түншүүдээс хэн нэг нь Г.Уянгад хэлээд өгөх арга байна уу.

Н.Намуун .

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 4 сэтгэгдэлтэй
  1. Хөх тэнгэр
     (203.91.115.***)
    2017/05/11 02:03

    Өөрийгөө юу гэж бодож явдаг юм болдоо чааваас. Үнэхээр ямарч утга учир алга даа. Олон нийтэд өөрийнхөө үнэн нүүр царайг нэг сайн харуулж чадлаа даа. Яаж улс төрд гарч ирээд ямар замаар УИХ-ын гишүүн болж чадсан юм болоо. Үнэхээр Монголын улс төр үнэхээр харамсаад барахааргүй байгааг энэ хүнээр төсөөлж болох юм даа. Хэлэх үг ч алга байна шүү.

    (0) (0)
  2. Anonymous
     (122.201.24.***)
    2017/05/11 01:07

    Yg unen uih d yugaa hiij baisan amitan be

    (0) (0)
  3. Anonymous
     (202.9.42.1.***)
    2017/05/10 21:08

    zvgeer shte dutagdaliin xajuugar duugai ungurdug xvn gutamshig uyangiin zuwuu amjilt xvsie

    (0) (0)
  4. уяанга
     (202.9.43.2.***)
    2017/05/10 20:10

    энэ ичдэгуй авгай болиосоо ядаргаа

    (0) (0)