Загварын ертөнцийн “Хар сувд” үрийн зулай үнэрлэнэ

2017 оны 05-р сарын 10 өдөр, 17 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
naomi1

Дэлхийн загварын ертөнцийг олон жил шуугиулсан хар арьст нэрт загвар өмсөгч Наоми Кэмпбелл ээж болохоор зэхэж буйгаа мэдээлж бас нэгэн сенсаац дэгдээлээ. Өдгөө 46 настай Наоми хүүхдээ өөрөөрөө төрүүлнэ гэж ярьсан байна. “Mirror”-д бичсэнээр нэрт загвар өмсөгч хүүхдийнхээ эцгийг хэлсэнгүй,харин хүүхдээ ганцаараа өсгөнө гэдгээ нуусангүй. Наоми өөрөө ч бас эцэггүй өссөн аж. Нас ахимаг болсон нь хүүхэд төрүүлэхэд асуудалтай байх магадгүй. Гэхдээ загвар өмсөгч бүсгүй орчин үеийн анагаах ухааны ололт амжилтад итгэж байгаа гэнэ. Загварын ертөнцөд “хар сувд” хэмээн алдаршсан Наомиг мөнхийн залуу сайхан бүсгүй гэсэн магтаал байнга дагалддаг. Харин зарим нь түүнийг ааш муутай гэж шүүмжлэх нь бий.

naomi

18424677_1105493456248818_434738190_n

Н.Намуун

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (43.242.241.***)
    2017/05/11 13:00

    сайхан бүсгүй байгалийн бүтээл

    (0) (0)